Монголын урлагийн ертөнцийн алдартай гэр бүл болох жүжигчин Ш.Доржсүрэн, А.Мөнгөнзул нар өөрсдийн продакшнаа байгуулан амжилттай ажиллаж яваа. Тэдний хийсэн дэлгэцийн уран бүтээлүүд нь өөрийн гэсэн өнгө төрхтэй, нийгэмд нэгийг бодогдуулсан бүтээл болдгоороо онцлог. Тэд сүүлийн үед гадаадад гарч ажиллаж байгаа Монголчуудын амьдрлаас сэдэвлэн кино бүтээж байгаа нь үзэгчдэд ихээхэн таалагдаж байгаа юм. Тэгвэл сүүлийн нэг хэсэг нам гүм байсан ДОЗ-ынхон дахин шинэ уран бүтээлтэйгээ үзэгчидтэйгээ уулзахад бэлэн болжээ. Тодруулбал тэд “Элэг нэгтэн” хэмээх нэртэй шинэ уран бүтээлээ хийж дуусжээ.
Киноны зураг авалтыг Бангког хотноо гурван сарын турш авжээ. Кинонд Монгол, Энэтхэг, Тайланд, Вьетнамын олон уран бүтээлчид хамтран ажиллаж, тусалж дэмжсэн байна. Киноныхоо талаар жүжигчин А.Мөнгөнзул өмнө нь хийж байсан кинонуудаас хамгийн их урт хугацааг буюу нэг жил зургаан сарыг зарцуулсан кино боллоо хэмээн онцолжээ.
Кино зохиолоосоо авахуулаад хийгдэж дуусах хүртлээ багагүй хугацаа зарцуулсан мөн олон орны кино уран бүтээлчдийн хөдөлмөр шингэсэн гэдэг утгаараа тэдний цоо шинэ бүтээл үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд эхэллээ. Дашрамд дуулгахад “ДОЗ” энтертайментынхан нэрээ өөрчилж “ДОЗ Плас” энтертаймент болгосон байна. Ингээд тэдний шинэ уран бүтээлийн зураг авалтын зургуудаас хүргэж байна.
.jpg)

Б.Сансар
olloo.mn