Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тохиолдуулан 100 жилийн өмнө Их хүрээнд тэмдэглэдэг байсан Даншиг наадмыг сэргээн Монголын бурхан шашны сүм хийдүүд, НЗДТГ-тай хамтран Улаанбаатар хотноо Хүй долоон худагт тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон тухай мэдээлэл хийлээ.
Хэвлэлийн бага хуралд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Дашчойлон хийдийн Тэргүүн хамба Ч.Дамбажав, Мамбадацан хийдийн Тэргүүн хамба Д.Нацагдорж, Гандантэгчинлэн хийдийн Их Шанзав н.Амаржаргал тэргүүтэй төлөөлөл оролцсон юм.
Бат оршил өргөх Даншиг наадам ирэх наймдугаар сарын 8, 9-нд Хүй долоон худагт болох бөгөөд 256 хүчит бөхийн барилдаан, азарга, их нас, соёолон насны хурдан морьдын уралдаан, сур, шагайн харваа болно. Мөн аймгуудын дунд урлагийн шилдэг үзүүлбэр, хамгийн амттай айраг шалгаруулах уралдаан зарласан байна.
Уг наадмаар дамжуулан үндэсний соёл, уламжлалыг олон нийтэд сурталчлах, сүсэгтэн олонд зориулсан буддын шашны зан үйлийг сэргээх боломж бүрдэнэ гэж зохион байгуулагчид үзэж байгаа аж. Мөн буддын шашны бүх хийдийн лам нар Чингисийн талбайд сүсэгтэн олонд зориулан ном хурж, ерөөл айлдах юм байна.
Даншиг наадмын бөх, морь, сурын бай шагнал нь улсын наадмын байтай адил бөгөөд даншигт барилдах бөхчүүд цол харгалзалгүйгээр оноолтоор барилдах аж. Наадмаас начин, заан, арслан цолыг шинээр олгож дараа жилийн даншигт зөвхөн тус наадмаас авсан цолны эрэмбээр ам авч барилдах юм байна. Даншиг наадамд олгогдож буй цол нь зөвхөн уг наадамд хүчинтэй гэнэ. Даншиг наадамд эрлийз морьдыг уралдуулахгүй зөвхөн монгол морьд уралдуулах юм байна.
Бат оршилыг өмнө нь Богдод өргөдөг байсан. Харин энэ удаа нийслэлийнхээ сайн сайхны төлөө өргөх аж. Даншиг наадмын үеэр хийгдэх шашин номын зан үйлийн талаар Дашчойлон хийдийн Тэргүүн хамба Ч.Дамбажав “Наймдугаар сарын 8-нд Хүй долоо худагт Хүрээ цам гарна. Мөн наймдугаар сарын 8-ны өглөө Чингисийн талбай дээр нийслэлийн иргэдийн төлөө 1000 лам ном уншина. Лам нар даллага, дөрвөн уулын сан, цагаан, ногоон дарь эх гэх мэт номыг мянган лам айлдана.Мөн монголын ард түмний шүтээн Очирваанийг монголын ард түмнээ даатган тахих болно" гэсэн юм.
Өглөөний сонин