Энэ сард 14 хүн усанд осолдож амиа алджээ
Иргэд олноороо зугаалдаг, хөдөө орон нутаг, голын эрэг тохойд очиж амардаг урин дулааны улирал үргэлжилж байна. Гэвч иргэдийн анхаарал, хариуцлага, санамсар болгоомжгүй байдлаас эрдэнэт хүний амь нас эндэж байна. Зөвхөн энэ сарын байдлаар 14 иргэн гол, усанд үйж амь насаа алдсан харамсалтай осол гарсан талаар Улаанбаатар хотын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх олон нийттэй харилцах хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Гүнчин-Иш мэдээллээ.

Улаанбаатар хотод УБХЦГ, НОБГ хамтран завьт эргүүл ажиллуулж, иргэд, олон нийтэд урьдчилан сэргийлэхийг зөвлөж байгаа. Аялал зугаалгаар яваа иргэд бага насны хүүхэд, хамтдаа зугаалагсдадаа тавих анхаарал, хараа хяналтаа сулруулснаар осол, эндэгдэл гарсаар байгаа юм. Иймд иргэд, олон нийтийг мэргэжлийн байгууллагаас өгсөн сэрэмжлүүлгийг дагаж, аюулгүй байдлаа хангах, анхаарал болгоомжтой байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • toroos ni anhaarch baigaa yum alga daa?? 2015-07-23 22:09:09
    ard tymen mini ysan deer ochisonch jaahan bolgoomjtoi bail daa?....erdenet hynii ami nas heerhii bna daa..........
    31.32.159.26
    Мэдэгдсэн Хариулах