Ерөнхий сайдын шийдвэрийг эсэргүүцэгчдийн тоог Нийслэлийнхэн нэмэв
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг наадмын өмнөхөн наймдугаар сарын 1-ээс хойш ямар ч найр наадам, тэмдэглэлт ой тэмдэглэхгүй байхыг үүрэгдсэн. Тиймээс түүхт ойтой аймаг сумдууд энэ сардаа багтаан  баяр наадмаа тэмдэглэж байгаа. Харин зарим нэг аймаг сумд ирэх сард наадамлахаар төлөвлөсөн байна. Мэдээж хэрэг засгийн тэргүүний шийдвэрийг үл хүндэтгэн хадлан тэжээлээ бэлдэхээс эхлүүлээд өвлийн бэлтгэлээ базааж байх цагаар наадамлах гэж буйд иргэд ч төдийлөн таатай санагдахгүй байгаа юм.

Тэгвэл эдгээр засгийн шийдвэрийг эсэргүүцэгчдийн тоог Нийслэлчүүд нэмлээ. Тодруулбал Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тохиолдуулан Даншиг наадмыг нийслэлийн Буддын шашны сүм хийдүүдээс ирэх сарын 8-9-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болжээ.

Энэхүү наадмаар дамжуулан үндэсний соёл, уламжлалыг олон нийтэд  сурталчлах, сүсэгтэн олонд зориулсан буддын шашны зан үйлийг сэргээх боломж бүрдэнэ  гэж зохион  байгуудагчид үзэж байна. Тиймээс НЗДТГ-аас  энэхүү наадмыг дэмжин  ажиллаж, аялал жуулчлалын хамгийн том үзэсгэлэн болох  Mongolian Tourism Market (MTM) –ийг наадмын үеэр зохион байгуулж, Нийслэлийн Улаанбаатар чуулгын уран бүтээлчид "Саран хөхөө" дуулалт жүжгийг дэглэн олон нийтэд толилуулахаар болжээ. 

Ямартай ч Ерөнхий сайдын шийдвэр гарсан ч ирэх наймдугаар сард нийслэл хотоосоо эхлээд хэд хэдэн аймаг сум томоохон хэмжээний баяр наадмыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Найр наадамд дуртай Монголчуудын занг Засгийн газрын тэргүүн нь ч зогсоож дийлэхгүй нь бололтой.
Б.Сансар
olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2015-07-25 01:41:53
    Zov sh dee. Bayar arai l ih yumaa. Ovol hayaand irlee. Hashgirsan hoino ni nirgev gegch boloh vii dee
    150.129.141.160
    Мэдэгдсэн Хариулах
  • Монгол зочин 2015-07-24 04:02:31
    Бат-Үүл юу бодохоороо ерөнхий сайдын шийдвэрийг үл ойшоох болов ? Захиргаатай байх ардчиллын зарчмаас ухарч байгаа бол энэ хүнийг албан тушаалаас нь зайлуул....
    103.229.123.89
    Мэдэгдсэн Хариулах
    • Болдоо 2015-07-24 10:19:29
      Чи дут
      112.72.13.209
      Мэдэгдсэн Хариулах
  • Huue saihnaa 2015-07-24 02:40:58
    saihnaa zorigtoi dair, naad shar huvalzuudiig bitgii too , Uls ornii ajil zambaraagaa aldah n .Ajliig n hiilge
    182.160.39.6
    Мэдэгдсэн Хариулах
  • Айлга. 2015-07-24 00:54:18
    Захиргаатай л байх хэрэгтэй шүү!!!! Сайханбилэг зоригтой бай л даа, наад нөхдүүдээ хатуухан арга хэмжээ аваад бусдад нь айдас төртөл нь сургамж болгооч!!!!!
    202.179.28.86
    Мэдэгдсэн Хариулах
  • g 2015-07-23 23:11:31
    yaduu MGL-in yaduu l setgelgee bna daa. odoo yaj hugjino doo ene uls. naadandsar bgad namar dusah viide. ene uvul doodho tas hulduud ireher 1 yum oilgoh blguide...
    112.72.13.131
    Мэдэгдсэн Хариулах
  • с 2015-07-23 19:45:03
    Лалруудийг яаядаа хэний мөнгөөр ингэж тансаглаж бнаа пизданууд
    103.229.121.46
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-07-23 09:15:08
    УТ-чид төрийг үнэгүйдүүлж, хүчгүй болгох гэж их хичээж бна даа??Та нар амаа асуулгаад далдагнаад ирэх өдөр ард тзмэн хариу барих бий,Аль ч нам ижилхэн л ....
    202.21.106.164
    Мэдэгдсэн Хариулах
  • наадамчин 2015-07-23 07:47:12
    наадам нэртэй новшийн зугаа цэнгээн, архидалдаа татвал яасын бэ манайхаан. би архи уудаг гэхдээ ингэж сар дамнаж архиддаггүй л дээ. одоо ажлаа бодъёо
    202.179.29.101
    Мэдэгдсэн Хариулах
  • Чимка 2015-07-23 07:30:02
    Уг нь зөв шийдвэр юмсан.
    112.72.13.219
    Мэдэгдсэн Хариулах
  • bold 2015-07-23 07:09:40
    erguu saixanbileg yarixaas tsaashgui xuuxeldee, ytaan baatariin xylxi baatar am l neevel shoy goe ...
    150.129.142.90
    Мэдэгдсэн Хариулах