Автомашингүй өдрийг олон болгоё
Нийслэлчүүд өнгөрсөн бямба гарагийг ёстой л амар тайван өнгөрүүлэх шиг боллоо. Хотын төв ямар ч авто машины дуу чимээ, утаа униар, хэл хөдөлгөөнгүй. Иргэд ч ямар нэгэн бухимдаж, уцаарлах зүйлгүй эрх дураараа алхаж, зугаалж, инээж өнгөрөөв. Учир нь жилд ганцхан удаа зохион байгуулдаг авто машингүй өдөр өнгөрсөн амралтын өдөр буюу энэ сарын 7-нд тохиосон юм.
 
Их хөлийн газар аж төрөх нийслэлчүүдийн хувьд нэг өдрийг дугуйн парад хийж, «Улаанбаатар мара­фон» олон улсын тэмцээн зохиож, спортоор хичээллэн өнгөрүүлэх шиг жаргал байсангүй. Цахим ертөңцөд иргэд үзэл бодлоо илэрхийлж «Авто машингүй өдрийг олон болгоё» гэж жиргэж, постолж байна. Үнэхээр авто машингүй, дугуйтай өдрийг улиралд нэг удаа зохион байгуулахад буруудах зүйл байхгүй. Улиралд нэг биш юм гэхэд урин дулаан цагт cap бүр зохион байгуулах хэрэгтэй шиг санагдсан. Ингэхдээ заавал «Улаанбаатар мара­фон» гэх мэтчилэн олон улсын тэмцээн зохион байгуулаад байх ч шаардлагагүй.
Зүгээр л төв замаа чөлөөлж хүмүүс явган алхах, эсвэл дугуйтай зорчих боломж олгоход болно.
 
Авто машингүй өдрийг олон болговол ямар вэ, хотын дарга аа.
Өглөөний сонин
Б.Төрбат
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2014-06-09 04:24:47
    Ediin zasgiin hyamraltai ued ajil hiij um buteeh heregtei sh dee. Neg ih olon odor ingeed baih hereggui!!!
  • Баяр 2014-06-09 02:26:10
    Машины дуу чимээ, утаа, түгжрэл гээд хэцүүхэн асуудлын нэг хэсэг нь ч гэсэн 1 өдөр байхгүй байсанд үнэхээр сайхан, төв замд хүмүүсийн тайван, амгалан алхсан байдал, хүүхэд багачуудын тоглож гүйж, хөгжилдсөн байдал, дугуйгаар наадаж буй хүүхдийн баяр бахда
  • jih 2014-06-09 02:08:37
    durtaidaa mashin unaad dawxiad bna gej bodoj bna uu erguunuud ee
  • багш 2014-06-09 01:36:37
    Машин тээврийн хэрэгслээр ажилтай хүмүүс ажил амжуулж гүйцэтгэдэг гэж зарим хүмүүс ойлгохгүй байгаа нь харамсалтай. Машингүй өдөр гэж зам хааж нэг хэсэг хүмүүс бэлчээрт гарсан мал шиг хөлхөх нь сайхан байгаа бол хөдөө гараач ээ... Их хотод амьдрахад их о