Монгол Их аваргууд дахин тэргүүлж эхэллээ
Мэргэжлийн сүмо бөхийн Нагоя башёгийн 11 дэх өдрийн барилдаанд башёг ганц унаатай тэргүүлж байсан дөрвөн сүмочоос хоёр нь ойчиж 69, 71 дэх Их аваргууд энэ башёг тэргүүлж эхэллээ.

Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэтэй барилдаж, давснаар 10 даваа, 1 унаатай болж тэргүүлэгчийн байр сууриа хадгалсан бол 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд өрсөлдөгчөө давснаар мөн 10 даваа, нэг унаатай энэ башёг тэргүүлэгч байраа хадгалж үлдлээ.

Харин шинээр аварга болох хамгийн өндөр магадлалтай байгаа озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 9 даваа, 2 унаатай болсон бол тэргүүлэгчдийн нэг болох сэкиваке Точиозан, Гойдод унаснаар тэргүүлэгчийн байрнаасаа ухарч 9 даваа, 2 унаатай болов.
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2015-07-24 03:13:54
    Энэ хоёрын нэг нь "Их аварга" нөгөө нь зүгээр "аварга" шүү. Юмыг үнэн мөрөөр нь зөв ойлгож, зөв ярьж, зөв бичиж сур. Монголчууд юмыг дандаа худлаа магтах, м...
    202.131.228.20
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-07-23 03:50:11
    хүний нутагт нэг нэгэнтэйгээ дайтахгүй, муугаа үзүүлээд байхгүй байсан нь дээр шүү.
    202.131.225.141
    Мэдэгдсэн Хариулах