Халх голд чөлөөт бүс байгуулах нь олон талын ач холбогдолтой
Хүнс хөдөө аж ахуйн чиглэлээр “Халх гол”-ын чөлөөт бүс байгуулах тогтоолын төслийг батлаад байгаа. Энэ талаар Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн академич Ж.Мижиддоржоос цөөн асуултад хариулт авлаа.

-Бид сүүлийн үед хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулах тухай их ярих боллоо. Ер нь чөлөөт бүсийн талаар тодорхой ойлголт өгнө үү?

-Эдийн засгийн онцгой бүс буюу бидний яриад байгаа хөдөө аж ахуйн чөлөөт бүс нь яах аргагүй инновацийн хөгжлийн нэг чиглэл мөн. Өндөр технологид суурилсан онцгой бүсүүд ч олноор байгуулагдаж байна. Дэлхийн жишгээр авч үзвэл худалдааны чөлөөт цогц бүсийг эдийн засгийн чөлөөт бүс болон эдийн засгийн онцгой бүс гэсэн хэлбэрээр бий болгодог. Тиймээс Халх голын энэ бүс нутгийг “Хөдөө аж ахуйн чөлөөт бүс” хэлбэрээр хөгжүүлэх нь ирээдүйгээ харсан шийдвэр. Дэлхийн жишгээр эдийн засгийн чөлөөт бүс гэдэг нь бусад нутаг дэвсгэртэй харьцуулбал бүс нутагтаа хууль эрхийн онцгой статустай, үндэсний болон гадаадын үйлдвэрлэгчдэд эдийн засгийн хөнгөлөлтийн нөхцөлтэй, хязгаарлагдмал газар нутаг. Улс орны болон бүс нутгийн хөгжлийн стратегийн чухал зорилтуудыг богино хугацаанд үр ашигтай шийдвэрлэхийн тулд ийм бүс байгуулж байгуулж болно. Үүний нэг нь Халх голын бүс нутаг.

-Тэгвэл чөлөөт бүсийг  Халх голоос эхлүүлэх шалтгаан юу байна вэ?

-Энэ асуудлыг нийгэм эдийн засгийн болон хөрс уур амьсгалын зэрэг хүчин зүйлтэй холбож олон талаас нь авч үзэх учиртай. Энэ нутгийг чөлөөт бүс болгон хөгжүүлэх суурь үндэс 1960-аад оноос эхлэн тавигдсан гэж хэлж болно. Энэ үед 40 мянга орчим га атар эзэмшиж газар тариалан, махны чиглэлийн 50 мянган үхэр бүхий мал аж ахуй хосолсон хөдөө аж ахуйн томоохон цогцолбор байгуулах зорилт тавьж энэ асуудлыг судлан, шинжлэх ухаанжуулах зорилгоор Халх голын эрдэм шинжилгээний туршлага станцыг 1960 онд байгуулж байсан. Энэ зорилтыг хэрэгжүүлэх Халх голын САА-н төвийг тэр үеийн ЗХУ-ын буцалтгүй тусламжаар байгуулж түүний бүтцэд 5000 үхэр бордох цогцолбор байгууламж орж байсан. Үхрийн дулаан хэвтэр бэлтгэх зорилгоор 20 мянган барга үүлдрийн хонь үржүүлж эхэлсэн. Анхны зорилт 1974 он гэхэд үндсэндээ хэрэгжиж энэ бүс нутаг “Газар тариалан, мал аж ахуй, жимс жимсгэнэ хосолсон цогцолбор” болж хөгжих суурь үндэс тавигдсан гэж болно. Зах зээлийн системд шилжих явцад дээрх эдийн засгийн баазын тодорхой хэсэг үрэгдэж алга болсон ч суурь үндэс нь хадгалагдаж үлдсэн юм.

-Тус бүс нутгийн газрын хөрс шимгүй гэх зүйлийг хэлэх хүн байгаа?

-Энэ бүс нутаг үржил шим сайтай хөрс, бэлчээртэй, ХАА-д тохиромжтой уур амьсгалтай, инновацилах чадвар султай ч ажиллаж амьдрах хүсэл тэмүүлэл, дадлага туршлагатай хүмүүсийн нөөц хэвээр байгаа учраас, хөдөө аж ахуй үр ашигтай, тогтвортой хөгжих нөхцөлийг нь чөлөөт бүс хэлбэрээр бүрдүүлээд өгөх шаардлагатай байгаа юм. Мөн гадаад зах зээлд ойрхон тул импорт болон экспортыг богино хугацаанд бага зардлаар хийх боломжтой зэрэг олон зүйлийг дурьдаж болох юм.

-Халх голын орчимд ХАА-н чөлөөт бүс байгуулахын ач холбогдол юу вэ?

-Олон талын ач холбогдолтой. Нийгэм, эдийн засгийн хувьд гэвэл бүс, орон нутгийн нийгэм эдийн засгийн хөгжлийг хурдасгах эрчимжүүлэх, шинжлэх ухааны багтаамж ихтэй ХАА-н бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах, мөн ур чадвар, мэдлэгийн санг бүрдүүлж улмаар инновацийн нөөц бий болгох, өндөр технологи инновацийн үйл ажиллагааг дагнан явуулах компани үйлдвэрлэгчид бий болох. Түүнийгээ бүтээгдэхүүн болгох, экспортлох, өөрөөр хэлбэл олон улсын төвшинд мэдлэг шингэсэн ХАА-н бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр танигдах юм. Харин төрийн бодлогын хувьд гадаадын хөрөнгө оруулалт, өндөр технологи, үйлчилгээ нэвтрүүлэх, өндөр мэргэшсэн хүмүүст шинэ ажлын байр бий болгох зэрэг болно. Харин хөрөнгө оруулагчдийн хувьд үйлдвэрлэлийг хэрэглэгчдэд ойртуулах, импорт, экспортын гаалийн татварыг тогтвортой багасгах, дэд бүтцийг хөгжүүлэх, хямд ажиллах хүчин ашиглах гээд олон зүйл бий.

Монголын мэдээ
Э.Зул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ТАТААР МОНГОЛ 2015-08-28 03:30:42
    Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн академич Ж.Мижиддорж гуайг чинь харин гайгүй хүн юм болвуу гэсэн чинь эх орноосоо урваач Халхгол сумыг Хятад өгөх санаат...
    180.235.186.27
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-07-23 08:18:33
    халх голд япон, хятад үнэхээр ач холбогдол өгч шунаж байсан. олон цэрэг эрс амь насаараа хамгаалж байсан. одоо солонгосд удирдлагууд гуйгаад өгч байна гэж ойлго...
    203.194.113.58
    Мэдэгдсэн Хариулах
  • Жунай 2015-07-23 02:20:27
    Халх голын раойныг Солонгосуудад олон жилээр турээслэх нэрээр зарчихсан одоо тэнд монгол хун гишгэх эрх байхгуй! Хэн зараад баяжсаныг мэдэж бгаа биздээ?
    103.26.194.248
    Мэдэгдсэн Хариулах