Өнөөдөр болох үйл явдал
07:30 цагаас Агаарын тээврийн “Хүннү эйр” компани Франц улсын нийслэл Парис хотын чиглэлд шууд нислэг хийж эхэлнэ.

10:00 цагаас ЗГ-ын 11 дүгээр байрны 705 тоотод "Цагдан хорих ба хүний эрх" сэдэвт хэлэлцүүлэг болно. Утас: 98980404

11:30 цагаас УИХ-ын гишүүн Ж.Батзандан Төрийн ордонд хэвлэлийн хурал зарлалаа.Тэрээр өнгөрсөн онд хийсэн ажлууд болон энэ онд хийх ажлын хүрээнд сэтгүүлчдэд мэдээлэл өгөх юм. Мөн цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуусан асуултад хариулна.

12.00  цагт "Монгол ньюс"-т Ламын гэгээний YIII дүр Данзанжамбалчойжишэнин гэгээнтэн номын багшийн хамт Монголд заларч буйтай холбогдуулж сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.

14:00 цагаас "Голомт" Цөмийн эсрэг хөдөлгөөн,  "Гал үндэстэн"  зэрэг ТББ-уудаас Чингисийн талбайд Ураны эсрэг хамтдаа багт тайван жагсаалыг зохион байгуулна.

09:00 цагаас УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хуралдана.

Ажлын хэсгүүдийн хуралдаан:
 
10:00 цагаас Нягтлан бодох бүртгэл, Аудитын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 334 тоот өрөөнд;

13:00 цагаас “Эмийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан  “А” танхимд;

13:00 цагаас Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан ажлын хэсгийн хуралдаан  “Б” танхимд;

13:00 цагаас Татварын хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хуралдаан “Г” танхимд;

15:00 цагаас Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “Б” танхимд;

15:00 цагаас Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан  “Г” танхимд;
 
15:00 цагаас Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар зарим хэргийг гомдлын дагуу хянан хэлэлцэж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалттай нийцэж байгаа эсэхийг судлан үзэж шаардлагатай бол холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан  334 тоот өрөөнд;

16:00 цагаас “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан  “Б” танхимд;

16:00 цагаас Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан  “Г” танхимд;

17:00 цагаас Газрын тосны тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан  334 тоот өрөөнд тус тус болно.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.