"Хайр хүрээд" болдоггүй ээ
Парламентын үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байна. Сэтгэл ханамжийн баталгаа бүр “full”. Ингэж бичлээ гээд уншигч авхай та намайг битгий зэмлээрэй. Сэтгэл хангалуун байхаас аргагүй ажиллаад байгаа учраас онц дүн тавнх гээд байна. Өмнө нь ингэж ажилладаг байсан ч болоосой гэж атаархтал ажиллаж байна, тэд маань. Авдаг цалин нь амьдралд хүрэлцэхгүй байсан ч цалингаа голохгүйгээр бидний төлөө тэд маань ажиллаж байгаа учраас нэг удаа яадаг юм гээд магтчихмаар санагдлаа. УИХ-ын хаврын чуулган эхэлснээс хойш УИХ-д маш олон хуулийн төслүүд уналаа. Шил, шилээ дараад л хууль санаачлагчдаа буцаж байна. “УИХ энэ долоо хоногт тэдэн хууль унагалаа” гэдэг цагаан мэдээ гаргаж болохоор их хуулийг унагалаа. Хууль шаардлага хангахгүй байгаа учраас тэд маань унагаж байгаа юм гэнэ ээ.
 
Ингэж ажиллаж байгаа учраас магтахгүй гээд яах вэ. Өмнө нь ийм олон хуулийн төслийг буцааж байсан бил үү. Чанартай хууль гаргах гэж чармайж байгааг нь харахаар л “хайр хүрээд” болдоггүй ээ. 2013 оны нийгэм эдийн засгийн Үндсэн чиглэлийн үр дүн, биелэлтийн асуудлыг ч тэд маш нухацтай хэлэлцлээ. Нэг хуулийн төсөл дээр сөрөг хүчний 25 гишүүн асуулт асууж байгаа юм. Тэгээд олонхийн бүлэг, эвслээс гишүүд нэмэгдэхээр бүр 76 гишүүн нэг асуудлыг тойрч үг хэлж байна, цаана чинь. Ийм идэвхтэй гишүүдтэй болчих гэж. Бидний сонголт үнэхээр мэргэн байжээ гэж дуу алдмаар байна. Хэлэлцэх асууддынхаа дөнгөж хоёр, гурвыг л нэг өдөрт хэлэлцэж амжиж байгаа гэнэ лээ. Нэг өдөрт 10 асуудал оруулж ирэхээр тэндээс ердөө л гурвыг нь хэлэлцэж амжиж байгаа гэсэн. Аргаа бараад З.Энхболд дарга шинэ журам хүртэл гаргасан. Дэмжих гурав, дэмжихгүй гурван гишүүнээр үг хэлүүлдэг шинэ журам гаргаж байж л хэтэрхий идэвхтэй ажиллаад байгаа гишүүдээ дарж байгаа гэсэн. Бүр энэ шинэ журмаа хуульчлах талаар ч бодож эхэлсэн байгаа юм.
Эс тэгвээс хэтэрхий их ажиллаж ядаргаанд орж байгаа гэсэн, гишүүд. Нэг хуулийн төслийг хэлэлцэхэд дэмжих гурав, дэмжихгүй гурав эсвэл нам бүлэг бүрээс хоёр хүн гэж зохицуулах хуулийн төслийг ч өргөн барьж асуудлыг шийдэхгүй бол хэлэлцэх асуудал нь хугацаандаа багтахгүй, манай гишүүдийн идэвх зүтгэл хэтэрхий их болчихоод байна. Хаврын чуулган хуралдсанаас хойш Газрын тосны тухай хууль, Хяналтын тухай хууль, ирэх онуудын төсвийн төсөөлөл, Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Шилэн дансны тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Өрийн удирдлагын тухай хууль гэх мэтээр унагасан хуулиуд цуварна. Бүр хагас жилийн ажлаа баран хэлэлцсэн Давхар дээлийн хуулийг яаж унагасан бэ гэдгийг та бид харсан. Тэгэхээр ийм сайхан үнэнчээр ажил хийж, “чанартай” хууль батлах гэж улайрч байгаа тэднийг магтахгүй гээд яах юм бэ.
 
Улс орны эдийн засгийн чухал асуудлыг ганцхан хоногийн дотор хэлэлцээд Засгийн газар, УИХ-аар нэг өдөрт багтаагаад хэлэлцэж батлаад гаргачихдаг учраас сайн гэж магтахгүй яах юм. Ирэх онуудын төсвийн төсөөллийг УИХ унагангуут Засгийн газар орой нь хуралдаж дахиж өөрчлөөд, Төсвийн байнгын хороо дараа нь үргэлжлүүлэн хуралдаж тэр оройгоо УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн. Өглөө нь чуулганаар хэлэлцэх эсэхийг ярилцаад чуулган түр завсарлах хугацаанд Байнгын хороогоор анхны хэлэлцүүлэг хийгээд үдээс хойш чуулган хуралдахад анхны хэлэлцүүлгээр батлаад гаргачихаж байгаа юм. Ёстой гэрлийн хурдаар ажилласан тэднийг магтах үг олдохгүй байгаа биз.
 
Хуулийн төслийн нэрэнд хүртэл анхаарал хандуулж “Шилэн” гэдэг үгийг голсон. Их гоё нэртэй хууль батлах нь ач холбогдолгүй байна гэж үзээд даруухан загнасан. Газрын тосны хуулийг унагахгүй бол нэг нөхрийн эрх ашиг хөндөгдөх гэж санааг нь чилээж түүнийгээ биелүүллээ. Хууль дотор нэг л заалт буруу байна гэж үзвэл тэд унагана. Энэ хуулийн зүйл заалт бүхэн хэдэн хүний амьдралыг аврах вэ гэдгийг тэд бодолцохгүй.
 
Хэчнээн Хүмүүсийн амьдрал тэр ганц заалтаар хэмжигдэх нь огт хамаагүй. 76-д л таалагдахгүй бол тэгээд л дуусаа. Хууль батлахгүй унагаж л ард түмнийхээ амьдралыг аврахгүй бол болохгүй байгаа гэж хөмсөг зангидан ярьж байна. Ардын нам энэ талаар бүр гаршсан. Тэдний чин сэтгэл ч үнэртээд байгаа юм. Намаараа нэг асуудал дээр үг хэлнэ. Яг нэг асуудлыг тойроод 25-уулаа ярина. Өнөөх худал үгийг мянга давтахаар үнэн болдог гэдэг шиг. Эдийн засаг хэцүүдлээ гэж 25-уулаа ярина. Н.Алтанхуяг сайдыг 25-уулаа байцаана. 25-уулаа эсэргүүцэхээр хууль унахгүй гээд хаачихав. Ингэж л тэд маань үүргээ төгс биелүүлж байгаа юм. Цаана нь хэдэн хүн хүлээж байгаа, хэчнээн цаг зав зарцуулсан бэ гэдэг нь падлийгүй. Хуулийн төслийг л унагаж байвал сайн ажиллаж байгаа гэж өөрсдийгөө дүгнэдэг. 76 гишүүн үг хэлж, асуулт асуухаар тэр хууль чанартай гарч байгаа юм билээ. Тэгээд л хэдэн cap өдрийн үр бүтээлийг нь жишимгүй унагачихаад ажлаа хангалттай хийсэн гэж өөрсдийгөө магтаж сууна, тэд маань. Унагасан хуулийн төслийг багахан өөрчлөөд оруулаад ирэнгүүт дахиад л ярилцана. Шинэ оруулж ирсэн хууль шиг ширхэг заалт бүхнийг асууж лавлана. МАН-ын 25 гишүүн асуултаар булна. Эвсэл байр сууриа илэрхийлэхгүй бол эвгүй харагдах гээд хэцүүдэнэ. Олонхи өмнөөс нь хуулиа хамгаалах гэж мэрийсээр нэг өдөрт нэг хууль хэлэлцэх нь бүр энгийн жишээ болсон. Манай гишүүд ингэж л “сайн” ажиллаж байгаа юм. Хэн нэгнийг албан тушаалаас буулгах талаар бүр хангалттай ажиллаж байгаа. Бүтэн cap, нэг өдрийг түүнд зориулж, шөнө дөл болтол нухацтай ярилцана. Хоолоо ч идэх завгүй хуралдана. Бүрэн бүрэлдэхүүнээрээ цуглаж сайдын суудлаас хэн буух, хэн очихыг хэлэлцэнэ. Улс орны хөгжлийг, бүхэл бүтэн нэг том салбарыг удирдах сайд хэн байх вэ гэдэгт анхаарч байгаа хэрэг гэнэ, тэр нь. Сайдын суудалд хэн очих, хэн үлдэх вэ гэдгийг шийдэхийн тулд мөн л асуултаар булна. Тэгээд асуултад бүдэрвэл дахин байнгын хороонд буцаана. Эсвэл хэлэлцэх асуудлаас татаж аваад дараа дахин оруулж ирэх шийдвэр гаргана. Энэ долоо хоногт ч иймэрхүү байдлаар хуулийг унагаж ажлаа “сайн” хийхээр ярилцжээ.
 
Монголын мэдээ
Б.Өнөртогтох
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Irgen 2014-06-09 09:58:54
    Anhnaasaa l ene tur buruu tiisheegee zaluurdaad bsan yumaa
    112.72.13.204
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-06-09 02:42:04
    yostoi yag uneen kkkkkkkkkkkkkkkkkkkkkk
    202.5.196.170
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2014-06-09 01:35:30
    kkkkk, estoi yag unen shuu, kkkkk
    122.201.20.106
    Мэдэгдсэн Хариулах
  • хагас тогтворгүй 2014-06-09 01:21:46
    бүрэнтогтохоо бусад хүмүүсийн мэдээгүй, олж хараагүй зүйлийг олж хараад бичиж олон "сохор, дүлий, балай" нарын хүртээл болгосонд "гялайлаа" зав тань гарсан үедээ иймэрхүү мэдээлэлээр "сохор, дүлий, балай" биднийгээ сайн хангаж байгаарай. "уран бүтээл"-ий
    203.194.113.54
    Мэдэгдсэн Хариулах