Монгол хэлний хууль хэрэгжээд эхэлчихсэн шүү
Дэлхийн хүн төрөлхтний хэрэглэж буй 6000 гаруй хэл байгаагаас энэ зуунд тал нь буюу 3000 гаруй нь устана гэдэг тооцоог судалгааны байгууллагаас саяхан гаргасан байдаг байна. Өөрөөр хэлбэл, олон хүн хэрэглэдэг, дэлхийд өргөн зах зээл хамарч буй англи тэргүүтэй түгээмэл хэрэглэгддэг хэлний тархцын давалгаанд цөөхөн хүн хэрэглэдэг хэл цохигдож, хэрэглээнээс хасагдах, устах магадлал өндөр байдаг аж. Тэгэхээр даяаршлын энэ давалгаатай хөл нийлүүлж алхахын зэрэгцээ эх хэлээ хадгалж үлдэх нь чухал учраас нэр бүхий гишүүд Монгол хэлний тухай хуулийн төсөл боловсруулан өргөн мэдүүлсэн байдаг.
 
2014 онд өргөн мэдүүлсэн хууль энэ оны хоёрдугаар сарын 12-нд эцэслэн батлагдсан билээ. Ингэснээр босоо монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх, цаашид устаж үгүй болохоос урьдчилан сэргийлж, 2025 он гэхэд монголчууд бүгдээрээ хос бичигтэн болох хуулийн төсөл батлагдсан.
 
Уг хуулийн төсөлд олны анхаарлыг татсан хэд хэдэн заалт орсон. Үүний нэг бол яах аргагүй уг хуулийн хоёрдугаар бүлгийн 6.1.7-д газар нутаг, засаг захиргааны нэгж, гудамж, зам, талбай, хуулийн этгээдийн нэр, хаягт монгол хэлийг хэрэглэх, тавдугаар бүлэгт төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, хуулийн этгээдийн үүргийн 17.1.2-т харьяа нутаг дэвсгэрийн хэмжээнд албан байгууллага, гудамж, талбайн нэр хаягийг кирилл болон үндэсний бичгээр хослуулан, эсхүл дангаар нь бичиж хэвших ажлыг зохион байгуулах гэх заалт багтсан. Тэгвэл энэ хууль 2015 оны долдугаар сарын 01-ээс хэрэгжиж эхэлсэн.
 
Нэг үеэ бодвол монголчууд үндэсний гэх тодотголтой бүхнээ дээдэлж эхэлсэн. Монгол дээл хувцсаа өмсөхөөс эхлээд хандлага өөрчдөгдөж байгаа ч хаа сайгүй тааралдах гадаад үгс “арилахгүй” байгаа. Өнөөдөр нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн хаяг ямар замбараагүй байгааг та бүхэн надаар хэлүүлэхгүй мэдэж байгаа.
 
Гэхдээ нэг талаар тэднийг буруутгаж болохгүй. Өөрөөр хэлбэл, хүн төрөлхтөн интернэт орчинд хил хязгааргүй зорчиж, англи хэл, латин үсэг, компьютер залуу үеийнхний хэрэглээг тодорхойлж буй энэ үед тэд ч гэсэн дэлхийтэй хөл нийлүүлж буй гэж өмөөрмөөр. Гэтэл нөгөө талаас монголчууд өөрсдийгөө үндсэрхэг үзэлтэй гэж цээжээ дэлддэг учраас яагаад гаргасан хуулиа мөрдөөд явж болохгүй гэж. Англи, латин үсгээр гаднах хаягаа хийх нь үндсэрхэг үзэл яавч биш. Адаглаад л хөдөөнөөс ирсэн хүн албан байгууллагаа олохгүй төөрөх үзэгдэл үргэлж гардаг. Тэгэхээр дэмий элдэв бусын зүйлд хийрхэж байхаар харин ч нэг өөрийн үндсэрхэг үзлийг шингээсэн босоо монгол бичгээрээ албан байгууллагынхаа хаягийг сольж яагаад болохгүй гэж.
 
Хууль батлагдангуут бүх зүйл монгол бичгээр бичигдэхгүй ч олон түмний нүдэңд ил байх, хотын өнгө үзэмжид чимэг болдог аж ахуйн нэгжүүд өөрийн хаяг рекламаа монголжуулах хэрэгтэй НҮБ манай монгол хэлийг дэлхийн хүн  төрөлхтний соёлын өвд бүртгэхдээ хамгаалалтад авах шаардлагатай бичиг, үсэг хэмээн онцолсон байдаг юм билээ. Тиймээс нэр бүхий гишүүд Монголын түүхийг үеийн үед бичиж ирсэн соёлын бахархал болсон монгол бичгийг дараа үедээ хэрэглээтэй нь өвлүүлэхээр зорьсон хэрэг. Хэдэн гишүүн хууль батлууллаа гээд тоохгүй орхидог монголчуудын хэнэггүй зан байдаг ч харин Монгол хэлний тухай хуулийг хүн бүхэн дагаж мөрдөх нь өнөөдөр юу юунаас илүү чухал болоод байна. Хэрвээ хэрэгжүүлж чадахгүй бол хариуцлагыг нь ч гэсэн үүрүүлэх хэрэгтэй. Хуулийн тодорхой заалтуудыг биелүүлээгүй байгууллага, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10-15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох юм билээ. Тиймээс төрийн хуулиа уландаа гишгэвэл төр төмөр нүүрээ үзүүлэх нь юу нь буруу гэж. Монгол хэлний хуулиа хэрэгжүүлж эхэлнэ байгаа.
 
Монголын мэдээ
Э.Зул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • çî÷èí 2015-07-22 06:52:36
    ÌÎÍÃÎËÎÎÐÎÎ ¯Ë ÌÝÄÝÃ× ÁÎËËÎÎ ÄÎÎ
    202.131.252.213
    Мэдэгдсэн Хариулах
    • Монгол 2015-07-25 03:33:50
      Тэнэг минь нэг өглөө босоод ирэхэд бүх зүйл уйгаржин болохгүй. Ядаж хаягаасаа, нэрээ яаж биchихээсээ эхлэнэ гэж байна.
      103.10.21.16
      Мэдэгдсэн Хариулах