Улаанбаатар хотноо Даншиг наадам болно
Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тохиолдуулан Даншиг наадмыг нийслэлийн Буддын шашны сүм хийдүүдээс ирэх сарын 8-9-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болжээ.

Энэхүү наадмаар дамжуулан үндэсний соёл, уламжлалыг олон нийтэд  сурталчлах, сүсэгтэн олонд зориулсан буддын шашны зан үйлийг сэргээх боломж бүрдэнэ  гэж зохион  байгуудагчид үзэж байна.  Тиймээс НЗДТГ-аас  энэхүү наадмыг дэмжин  ажиллаж, аялал жуулчлалын хамгийн том үзэсгэлэн болох  Mongolian Tourism Market (MTM) –ийг наадмын үеэр зохион байгуулж, Нийслэлийн Улаанбаатар чуулгын уран бүтээлчид "Саран хөхөө" дуулалт жүжгийг дэглэн олон нийтэд толилуулахаар боллоо.  Мөн наадамд зориулан Хүрээ цам гарч, даншиг наадмын шашны уламжлалт зан үйлийг үйлдэхээс гадна Буддын шашны бүх хийдийн лам нар  Чингисийн талбайд сүсэгтэн олонд зориулан ном хурж, ерөөл айлдах юм байна. Энэ үеэр Хүрээ цамыг ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгүүлэхээр ажиллаж байгаа аж.

Наадмын хөтөлбөрт  Сарьдагийн хийдийн туурийн олдвор, музейд хадгалагдаж буй Өндөр гэгээн Занабазарын уран бүтээлийн үзэсгэлэнг  Хүй долоон худагт нээхээс гадна Улаанбаатар хотын шилдэг гар урлал, урлаачдын үзэсгэлэн зохион байгуулах зэрэг сонирхолтой арга хэжмээнүүд багтжээ.

Наадмын өдрүүдэд Хүй долоон худагт  256 хүчит бөх барилдаж, азарга, их нас, соёолон насны хурдан морьдын уралдаан, сур, шагайн харваа болох бөгөөд аймгуудын дунд урлагийн шилдэг үзүүлбэр, хамгийн амттай айраг шалгаруулах уралдаан зарлах  юм байна.

 Даншиг наадмын бөх, морь, сурын  бай шагнал нь  улсын наадмын байтай адил бөгөөд даншигт барилдах бөхчүүдийн  цолыг харгалзалгүйгээр  сугалаагаар оноолт тааруулан барилдуулахаар болжээ. Энэхүү наадмаас начин, заан, арслан цолыг шинээр олгож дараа жилийн даншигт зөвхөн тус  наадмаас авсан цолны эрэмбээр ам авч барилдах юм байна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • lll 2015-07-22 12:02:45
    Манжийн дарлалын үед Монголын ноёд хоорондоо уулзалдах боломж байхгүй байсан учраас "7 хошуу даншиг наадам" нэрийн доор цуглаж Төрийн хэргийг хэлэлцдэг байжээ...
    203.169.48.142
    Мэдэгдсэн Хариулах
  • Болд 2015-07-22 07:10:17
    Яасан наадаж ханадаггүй "ардчилал" вэ. Өвөл хаяанд ирчихлээ. Улсын төсөв, орон нутгийн төсөв тасраад байна. Уул нь хаадах завгүй баймаар юм.
    27.123.213.4
    Мэдэгдсэн Хариулах
    • Гөгө 2015-07-24 01:55:13
      Бат-үүл хүн(С. Зориг) алчихаад захиалагчаасаа баатар цол авч Монголчуудыг доромжилчихоод одоо хэдэн төгрөг(татварын)-ийн яау зувчуулахаа бодож дээ....
      182.160.36.186
      Мэдэгдсэн Хариулах
  • Монгол хүү 2015-07-22 05:14:29
    Улаанбаатар, БОГДЫН ХҮРЭЭ, ХҮЙН МАНДАЛ, ШАШИН ТӨРИЙН ДАНШИГ НААДАМЫГ УЛААНБААТАРЧУУД НЬ НУТАГТАА ҮЗЭХ ХУВЬ ЗОХИОЛ ТОХИОЖ БАЙГААД ИХ БИЛЭГШЭЭЖ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА.
    202.55.191.76
    Мэдэгдсэн Хариулах
    • Гөгө 2015-07-24 01:56:52
      Хуц уль юун баяр. Үөрт урсаж байгаа хэдэн борчуулаа өөд татхыг бодооч
      182.160.36.186
      Мэдэгдсэн Хариулах
  • Уулын өвгөн 2015-07-22 03:55:28
    Даншиг хийж намарын ажлаа цалгалдуулахаа зогсоо. Цаана чинь тариа будаа ургасангүй, мал сүрэг таргалсангүй, хадлан гарсангүй, мичэн жилийн зуд ирж байна.
    202.131.228.20
    Мэдэгдсэн Хариулах
    • Гөгө 2015-07-24 02:01:05
      Яаж наадахыг бодож байна??? Үр зуд өвөл үр тариа бхгүй наадах ҮҮл чинь үхэр буриад монголчуудыг доромжилж ханадаггүй л юм байх даа. Бид ч доромжлуулж байх даа ...
      182.160.36.186
      Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-07-22 00:52:44
    `Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.82
    Мэдэгдсэн Хариулах