Томоохон гол, мөрнүүд их хэмжээний бохирдолтой байна
Дэлхий нийтэд нүүрлээд байгаа уур амьсгалын өөрчлөлт манай орны усны нөөцөд мэдэгдэхүйц нөлөөлж, усны нөөц хомсдох, түүнээс улбаалсан цөлжилт хүрээгээ тэлэх, ургамалын нөмрөг багасах, газрын доройтол нэмэгдэх зэрэг олон хүндрэл дагуулах болсон. Үүний зэрэгцээ сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж буй  уул уурхайн салбарыг дагасан экологийн асуудал тэр дундаа усны асуудал гарч ирж байна. Хариуцлагагүй уул уурхайн балгаар арваадхан жилийн дотор томоохон 30 гаруй гол их хэмжээний бохирдолтой болж 3000 гаруй жижиг булаг шанд хатаж ширгэсэн байна.

Хэдийгээр уул уурхай, газрын хэвлий дэх баялаг бидний хөгжлийн үндэс ч гэлээ устай ингэж харгис хандаж болохгүй баймаар. Энэ салбарн усны нөөц жил ирэх бүр нэмэгдсээр байна. Тодруулбал уул уурхайн салбар жилийн усны хэрэглээний 21 хувь буюу 94 сая шоо метр усыг ямар ч хяналтгүй, хайр гамгүй зарцуулсаар байгаа юм. Энэ нь гүний усны нөөцийг багасгаж, гадаргын усыг бохирдуулж байна.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • mgl 2014-06-09 05:02:23
    mongol hun bur gadaa bie zasj nuhen jorlon hereglehee bolison tsagt gol murnii bohirdolin asudal shiidegdeh bolomjtoi
  • Ус бохирдож байгаа нь үнээн гэхдээ 2014-06-09 03:12:04
    Бичиж буй юмныхаа утга санааг төгс гаргахаар сайн бичээчээ. Түг таг хийсэн ямар ч найруулгагүй юм бичихээс ичдэг болоосой энэ сэтгүүлчид. Ер нь одоогийн сэтгүүлчдийг яаж бэлтгэхээрээ ийм тарчиг ядуу мэдлэгтэй байдаг байнаа.