А.Сүхбат Увсын ойд зодоглоно
Үндэсний их баяр наадмын өмнөхөн зүүнийг магнайлна хэмээн хэл ам хийж явсан А.Сүхбат наадмын өмнөхөн шийдвэрээ өөрчилж, энэ жилийн баяр наадамд зодоглоогүй. Харин тэрбээр  улсын наадамд зодоглоогүй  шархаа нөхөж Увс аймгийн ойд зодоглохоор болжээ. Увс аймгийн 90 жилийн түүхт ойн наадам энэ сарын 22-24-нд болно.

Увсчууд 90 жилийн ойгоо "Бөхийн баяр" хэмээх нэрийн дор тэмдэглэхээр болсон юм. Энэ наадамд А.Сүхбат аваргаар тэргүүлүүлсэн 512 бөх зодоглохоор болжээ. Мөн Увсын наадамд тус аймгаас төрөн гарсан улсын өндөр цолтой бөх болох  С.Мөнхбат нар зодоглох аж.  Цаашлаад төрийн наадмын түрүү бөхчүүд болох Б.Ганбат, П.Бүрэнтөгс, Н.Батсуурь нарын арслангууд зодоглох аж. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine