Үнийн өсөлт иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж байна вэ
Өдөр өдрөөр өсч байгаа бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөлд иргэд дарлуулж , инфляци  цойлж байна. Оны эхний гурван сарын байдлаар иргэдийн худалдан авах чадвар буурсныг томоохон зах худалдааны төвийн худалдагч нар хэлж байна. Тодруулбал манайхны хамгийн их үйлчлүүлдэг бусад зах, худалдааны төвүүдийг бодвол арай наана үнэтэй байдаг Нарантуул захын хүнсний худалдаа  эрхлэгч  ийнүү ярьж байна.
Ам.долларын ханш өссөнөөр бараа бүтээгдэхүүний үнэ нэлээд өссөн. Танайд гурил будааны үнэ жилийн өмнөхөөс хэр  зэрэг өссөн бэ?
Тиймээ. Жилийн өмнөхөөс нэлээд өссөн байгаа нэгдүгээр гурилын үнэ жилийн өмнө  25 кг-тай нь  15500 байсан одоо бол 17900 болсон. Ер нь будаа, элсэн чихрийн хувьд ч гэсэн энэ хэмжээний өссөн байгаа.

Зарим иргэд та нарыг өөрсдөө үнэ хөөрөгддөг гэж яриад байдаг энэ тал дээр юу хэлэх вэ?
Яалаа гэж бид нар дур зоргоороо үнэ нэмэх вэ дээ. Хамгийн гол нь цаанаасаа үнэ нэмэгдээд ирэхээр бид ашгаа гаргаж авахын тулд жаахан нэмж зардаг. Хүмүүс биднийг нээх их мөнгө нэмээд, иргэдийг шулж ашигтай ажиллаж байна л гэж бодох юм. Яг үнэндээ бид ч гэсэн ам.долларын ханшийн өсөлт, инфляцид дарлуулан амьдарч байна шүү дээ.



Иргэдийн  худалдан авах чадвар хэр байна вэ? Ер нь өдрийн орлого чинь хэд орчим байдаг вэ?
Ерөнхийдөө иргэдийн худалдан авах чадвар нэлээд буурсан. Сүүлийн хэдэн сар бол энэ их ажиглагдаж байгаа. Өмнө нь бид өдөртөө 100 мянгаас буудаггүй байсан бол одоо 40-50 мянгын орлого хийгээд буух нь хэвийн үзэгдэл болсон.

Баянзүрх дүүргийн 24-р хорооны иргэн Н.Доржпалам

Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт танд хэр  нөлөөлж байна вэ?
Нөлөөлөлгүй яахав. Юмны үнэ маш өндөр байна. Над шиг хувийн байгууллагад  ажиллаж бага цалин авдаг хүний хувьд энэ үнийн өсөлт маш их нөлөөлж байна. Чи боддоо өмнө нь 10 мянган төгрөг бариад хүнсний дэлгүүр ороход нэг кг мах гурил талхтай авч хүрдэг байсан. Одоо бол нэг кг мах авбал их юм болсон байна. Үхрийн мах бол нэг кг-ыг ч авч хүрэхгүй болчихсон байна. За тэгээд гурил будааны үнэ бас их өссөн. Энэ нь мань мэт шиг хүмүүст л хамгийн их нөлөөлж байх шиг байна даа.


Таны  өдөр тутамдаа гэр бүлийн хэрэгцээнд авч хэрэглэдэг ямар ямар бараа, бүтээгдэхүүн өссөн бэ?
Өө ер нь бүгд л өссөн байна шүү дээ. Гурил гэхэд нэг жилийн өмнө 25 кг-ын ууттай нэгдүгээр гурил 15000 мянгаар авдаг байсан бол одоо 18000 болсон байна. Махны үнийг бол ярилтгүй байнга л өсөж байдаг. Элсэн чихэр, будаа, саван вокны үнэ хүртэл өссөн.

Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны иргэн Г.Оюунчимэг

Таны сарын дундаж цалин хэд вэ? хамгийн сүүлд хэзээ нэмэгдсэн бэ?
Эгч нь тогтмол 500 мянган төгрөгийн цалинтай. Хувийн жижиг газар ажилладаг болохоор нэмэгддэггүй. Тогтмол авдаг л даа. Цалин тэтгэвэр нэмлээ гэхэд тэр нь хувийн хэвшилд тэр дундаа над шиг цайны газарт ажилладаг хүмүүст бол энэ нь хамаагүй байдаг. Харин төрийн байгууллагынхны цалинг нэмээд тэрийг нь далимдуулж юмны үнэ өссөр байна. Үүнийг л төрийн зүгээс сайн зохицуулж өгөх хэрэгтэй байна. Нэгэнт хувийн хэвшилд ажиллаж байгаа хүмүүсийн цалинг нэмэгдүүлэхгүй бол ядаж барааныхаа үнийг барих хэрэгтэй шүү дээ.

Сонгинохайрхан дүүргийн иргэн Л.Цэцэгмаа

Таны сарын цалин амьдралд тань хүрэлцэж байна уу?, Танай гэр бүлд ажил хийдэг хэдэн хүн байдаг вэ?
Бараг хүрдэггүй. Уг нь нөхөртэйгөө хоёулаа л ажил хийдэг. Бид хоёр хоёулаа төвсийн байгууллагад ажилладаг. Хоёр оюутан сургах гэж зээл авсан болохоор цалин бараг хүрэлцдэггүй. Дээр нь нэг сурагч байгаа. Сүүлийн үед дунд сургуулиуд их сургуулиас ч илүү мөнгө төгрөг нэхдэг болж. Арга ч үгүй биздээ юм юмны үнэ өсөж байгаа болохоор ном дэвтэрнийх нь үнэ хүртэл нэмэгдээ байлгүй. Ер нь цалин бол сарынхаа хоол хүнс унаа гээд яг таараад л болж байна. Илүү мөнгө бол гардаггүй.

Нарантуул захаас хүнсээ цуглуулж явсан иргэдээс  ганц хоёр зүйл тодруулахад Монголын жирийн айл өрхийн өнөөдрийн бодит амьдрал харагдаж байна. Тэд бүгд л сарын цалингаа хоол хүнсэндээ хүргэх гэж илүү ч үгүй дутуу ч үгүй будаа гурилаа л авч явна. Өдөр өдрөөр өсөх инфляци ард иргэдийн нуруун дээр томоос том ачаа болсоор байгааг эндээс харж болно. Гэвч инфляци буух төлөв ажиглагдахгүй л байна. Уг нь Монголбанк энэ онд инфляцийг найм болон түүнээс доош хэмжээнд барина гэж байсан юм. Энэ дагуу бодлогын арга хэмжээнүүд авч энэ оны хоёрдугаар улирал гэхэд эдийн засгийн нөхцөл байдал сайжрахаар байгаа хэмээн мэдэгдэж байгаа юм. Харин өнөөдрийн энэ байдлаас  харахад  хоёрдугаар улиралд сайжрах нь юу л бол.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • үнэн 2014-06-09 19:52:11
    Иргэний хөдөлгөөнүүдийг бүгдийн шоронд хийгээд уул уурхайг жинхэнэ утгаар нь хөгжүүлж ажлын байртай л болохгүй жирийн иргэд хэцүү л байна.шүү. Жирийн иргэдийг гадаадад ажилж байгаа үр хүүхэд хань ижил нь авч явж байна
  • Хохь нь 2014-06-09 12:16:19
    Их мөнгөөр наргиж (бэлнээр тарааж ) Голланд өвчин тусаж байсан Монголчууд ЭКСПОРТ-ынхаа 80 хувь буюу 2,5 тэрбум доллар авч ирдэг уул уурхайн салбараа 2006 оноос хойш үзэн ядаж, түүгээрээ тоглосноос болж ингэж байгаа юм. Өөрсдөө уул уурхайг улс төржүүлсэн,
  • Bi AH gishuun uchir minii amidral saihan 2014-06-09 09:44:07
    ALtanhuyg terguutei AHiinhan unshij bgaa bolovuu. Esvel zahialgat niitlel gej tenegtej baij magadgui garuud shuu. AHiinhan bid nii amidral saihan bna geed l yariad baisan. Odoo uchriig ni oilgoh ni ee uursdiinh ni amisralaa yarij baisan bulguu.
  • Зочин 2014-06-09 08:27:34
    Манай худалдаа наймаа хийж байгаа хүмүүс тэгэхдээ бас нэгийг бодох ёстой шүү дээ. Нэгэнт иргэдийн худалдан авах чадвар нь буурч байгаа болхоор зарж борлуулж байгаа бараа үйлчилгээгээ бас гайгүй үнээр зарах хэрэгтэй штээ, тэгэхгүй тэнэг юм шиг барьцаад ч б
  • namaraa 2014-06-09 03:31:19
    shinechleliin zasgiin gazar ard tumnee shineer amidruulj surgaj bna oo. olon turliin hool huns bodohgui , zuvhun hodoodoo yuhanaar ch hamaagui duurgeh l hemjeend amidarch bna Ingej shinechilj bgaa ES Altanhuyagt shagnaliig ni erthen ugvul sain bna
  • Батхүү 2014-06-09 00:35:44
    Сарын цалин амьдралд тань хүрч байна уу гэхэд бараг хүрдэггүй гэсэн хариултын цаана чухамдаа ихэнх ард түмний амьдралын дүр зугийг гадны хүнд яривал ичмээр дамшиг даа гэдэг нэг үг анаанд орно шүү дэээ энгэж байхад л хүрэхгүй байна гээд боддоо АН-ынхан