Аналог системийг унтрааж эхэллээ
Засгийн Газрын тогтоолоор “Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх үндэсний хөтөлбөр” батлагдаж Засгийн газраас санхүүжилтийг нь шийдвэрлэснээр 2012-2014 онд Улаанбаатар хот болон орон нутагт нийт 371 ширхэг Тоон телевизийн дахин дамжуулах станцууд суурилагдаж 2014 оны долдугаар сарын 31-ээс орон даяар телевизийн өргөн нэвтрүүлгийн аналог болон тоон системийн станцууд зэрэгцэн ажиллаж эхэлсэн.
 
Уг ажлын хүрээнд Монгол орон даяар телевизийн өргөн нэвтрүүлгийн аналог системийг энэ сарын 15-аас унтрааж эхэлжээ. Энэ үйл ажиллагаа аравдугаар сарын 5-ыг хүртэл үргэлжлэх юм байна.
 
Энэхүү шилжилт нь дэвшилтэт технологийн 4G сүлжээг нэвтрүүлэхээр хийгдэж байгаа ажлуудын нэг хэсэг аж.
 
Аналог системийг унтраах хуваарь:
 
-Улаанбаатар: 09.25-10.05- ы  хооронд
-Төв, Өмнөговь аймаг: 07.15-07.25-ны  хооронд
-Баян-Өлгий, Хөвсгөл аймаг: 09.05-10.05-ны  хооронд
-Сэлэнгэ аймаг: 08.05-08.25-ны хооронд
 
Тоон системд шилжихэд хэрэглэгчдийн зүгээс шаардагдах зүйлс:
 
- DVB-T2/MPEG-4:  Стандартын телевиз
- DVB-T2/MPEG-4: Стандартын Сет-топ бокс Дециметрийн долгионы антен
 
Тоон технологид шилжих ажилд аналог антен буюу зурагтын антенаар агаарын зургаан суваг үзэж байгаа иргэд идэвхтэй хамрагдах ёстой гэнэ. Өөрөөр хэлбэл, телевизийн өргөн нэвтрүүлгийн аналог нэвтрүүлэгчүүд зогссоноор эфирээс шууд телевизийн өргөн нэвтрүүлэг хүлээн авч үздэг хэрэглэгчид цаашид зөвхөн тоон телевиз үзэх боломжтой болох аж. Ингэснээр тоон телевизийн хэрэглэгчийн төхөөрөмж шаардлагатай болох юм байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.