Наадмын маргааш намар хэмээн бид эрт дээр үеэс л хэлж ирсэн. Тиймээс ч наадам дуусангуут өнтэй өвөлжих бэлтгэл ажилдаа ордог болсон. Тэгвэл сүүлийн жилүүдэд хот хөдөөгүй найр, наадам хавтгайрч баяр тэмдэглэх хугацаа урт болж өвлийн бэлтгэл ажил задгайрах болсон юм. Энэ нь эргээд хахир өвлийн хүйтэнд гал, алдахад хүргэж байгаа юм.
Иймд улсын баяр наадмын өмнөхөн Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг наймдугаар сарын 1-ээс хойш ямар ч наадам, ой тэмдэглэхгүй байхаар шийдвэрлэсэн. Энэ ч үүднээс үргэлж л долдугаар сарын сүүл наймдугаар сарын эхээр түүхэн тэмдэглэлт ой болон баяр наадмаа тэмдэглэдэг байсан аймаг сумдууд ихэнх нь улсын баяр наадамтай давхцуулан тэмдэглэсэн.
Гэвч олон дундаас засгийн тэргүүний шийдвэрийг үл тоон найм, есдүгээр сард баяр наадмаа тэмдэглэх аймаг сумд, мэр сэр байгаа юм. Чухам яагаад Ерөнхий сайдын тэгж их анхааруулж хэлээд байгаа үгийг үл тоон ийн наадамлах болсон нь анхаарал татаж байгаа юм.
Ямартай ч Говьсүмбэрийнхэн баяр наадмаа Зүүн бүсийн Боржигон наадамтайгаа хамт буюу ирэх наймдугаар сарын 8-9-ний өдрүүдэд зохион байгуулахаар болсон байна. Тус аймагт энэ жил ой нь тохиож байгаа сум байхгүй. Мөн Ховд аймгийн Ховд хотын 330 жилийн ой долдугаар сарын 10-11-ний өдрүүдэд тохиосон бөгөөд тус аймгийн Буянт, Чандмань сумд 90 жилийн ойгоо тэмдэглэнэ. Буянт сум 90 жилийн ойгоо есдүгээр сарын 4-6-ны өдрүүдэд тэмдэглэх бол Чандмань сумынхан долдугаар сарын 25-26-ны өдрүүдэд тэмдэглэх хуваарьтай байгаа аж.
Говьсүмбэр болоод Буянт сумдад Засгийн газраас шаардлага хүргүүлж баяр наадмын үйл ажиллагаагаа урагшлуулах товлосон хугацаанд амжиж шийдвэрлэх талаар арга хэмжээ авсан эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
Ерөнхий сайдын шийдвэрийг нүдээ олсон хэмээн олон хүн сайшааж байсан ч ийнхүү засгийнхаа шийдвэрийг эсэргүүцэгчид мэр сэр байгаа нь манайхны хэнэггүй, хайнга зан гэлтэй.
Энэ жилийн хувьд зуны сард цас орж олон хүнийг гайхшруулсан. Харин үүнийг хөдөөний учир мэдэх хөгшчүүл их зуд тохиохын дохио хэмээн нэлээд болгоомжлон хүлээн авсан. Мөн энэ өвөл алдарт бичин жилийн зуд тохиох өндөр магадлалтай хэмээн болгоомжлох хүмүүс цөөнгүй бий. Энэ мэт байгаль дэлхийн ааш аягийг харж суугаа бид аль болох боломжоороо өвөлд бэлдэх учиртай. Гэвч өвлийн бэлтгэл ажлаа ид базаадаг найм, есдүгээр сард наадамлаад явах нь хэр зохистой юм болдоо.

Б.Сансар
olloo.mn