“МЕРС”-ийн тархалт зогсжээ
Өмнөд Солонгост  дэгдээд буй "SARS"-тай ижил төрлийн вирус болох “MERS” халдвараар өвчлөгсөдийн тоо сүүлийн 14 хоногт нэмэгдсэнгүй, бүртгэгдсэнгүй гэж Өмнөд Солонгосын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яамнаас мэдээллээ. Ойрхи Дорнодын амьсгалын хам шинж хэмээн нэрлэгдээд буй энэ вирусын гаралтай өвчнөөр нас барагсдын тоо сүүлийн найм хоногт мөн бүртгэгдсэнгүй. Яг одоогийн байдлаар “MERS”-ийн халдвар авагсдын тоо 186 байгаа бол, барагсдын тоо 36 хэвээр байгаа юм байна. Харин халдвар авагсдын 136 нь бүрэн эдгэрэн эмнэлгээс гарсан  бол эмнэлэгт үлдсэн 14 хүний гурвынх нь бие тааруу байгаа аж.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.