“Оллоо GPS” шинэ зураглалтайгаар худалдаанд гарлаа
Монголын залуус дэлхийтэй хөл нийлүүлэн GPS /Global positioning system/ гэх гайхамшигт технологийг бүтээж байсан цаг саяхан мэт. Түүнээс хойш GPS буюу “Оллоо аяллын хөтөч GPS” Монголд нэвтрээд 5 жил өнгөрч, аялах дуртай хүн бүрийн хэрэглээ болоод байна.

Хүйтэн дайны үед цэрэг дайн, тагнуулын зориулалтаар ашиглаж байсан газар зүйн байршил, хөдөлгөөнт объектыг тодорхойлогч энэхүү технологийг 1980-аад оноос иргэд хэрэглээнд шилжсэн юм.  Харин дэлхийн бөмбөрцгийг бүхэлд нь хянах энэхүү хүчирхэг сансрын төхөөрөмжийн тусламжтайгаар Монголчууд бид ч төөрөх, будилах асуудлаас ангижирлаа.

GPS-ийн өндөр нарийвчлал бүхий байршил, цаг хугацааны мэдээллээс гадна хөдөлгөөний хурд, зүг чиг, нэг цэгээс нөгөө цэгт хүрэх замыг чиглүүлэх, урьдчилан тодорхойлсон объектын талаарх мэдээллийг өгөх зэрэг гээд л давуу тал, ач холбогдлыг нь хэрэглэж үзсэн хүмүүс сайн мэднэ.

Тэгвэл “Оллоо” ХК байрлал тогтоогч, аяллын сайн хөтөч GPS төхөөрөмжөө илүү сайжруулан дахин худалдаанд гаргаад байна. Ингэснээр манайхан төдийгүй, манай орныг зорин ирэх жуулчид, төлөөлөгчид, хэн ч бай тэрхүү авсаархан төхөөрөмжийн тусламжтайгаар Монгол орны аль ч газар нутгаар газрын зураггүйгээр аялах, хамгийн дөт, хамгийн оновчтой замаар хүссэн газартаа саадгүй хүрч очих боломжийг дахин хүртэх боломжтой боллоо.  

Цаг агаарын ямар ч нөхцөлд дэлхий даяар 24 цагийн турш ажилладаг энэхүү үйлчилгээг ашигласныхаа төлөө та хэнд ч төлбөр төлөх шаардлагагүй юм.

Шинээр гарч буй Оллоо аяллын хөтөч GPS нь 7 inch дэлгэцтэй, өмнөх загвараас илүү нэмгэн, 2014 оны байдлаар газрын зураг шинэчлэгдсэн гээд олон давуу талуудтай.

 Мөн өмнө нь GPS авсан хэрэглэгчид газрын зургаа шинэчлүүлэн хэрэглэх боломжтой юм.
 

Хаяг: БГД-ийн 11- р хороо, Хасбаатарын гудамж, Оллоо ХК-ын байр
6-р бичил хороол, 28-р сургуулийн зүүн хойно

Утас: 8808 6640
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2015-07-18 10:33:54
    Vнэгvй бэлэн програмууд зендее байхад наад хогоор чинь яадын
    103.26.194.132
    Мэдэгдсэн Хариулах
    • ok 2015-08-06 03:21:45
      хаана үнэгүй байна.
      202.131.228.174
      Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-07-18 08:50:21
    `Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.129
    Мэдэгдсэн Хариулах