Дэлхийн ур чадварын олимпод оролцох багийн хувцсыг гардууллаа
Бразилийн Сан Паулуд ирэх наймдугаар сарын 11-16-ны өдрүүдэд Дэлхийн ур чадварын олимпод болох бөгөөд үүнд манай Монголын баг анх удаа оролцох гэж байгаа юм. 

Тэгвэл тэдний хувцсыг үндэсний үйлдвэрлэгч "Говь" компани урлаж, өнөөдөр Хөдөлмөрийн яамны хурлын танхимд гардуулан өгчээ. 

Энэхүү олимдиад нь эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу ур чадвараараа өрсөлддөг ажилчдын “тулаан” юм. Энэхүү тэмцээнд Монголын баг цахилгаан, өрөг угсралт, хавтанцар наах, токарь, гагнуур, мужаан, үсчин, гоо засал, тогооч гэсэн есөн мэргэжлээр өрсөлдөнө.

Дашрамд дуулгахад, Дэлхийн ур чадварын байгууллага гишүүн орнуудынхаа дунд 1950 оноос хойш хоёр жил тутамд тогтмол зохион байгуулж ирсэн. Ур чадварын олимп хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн энэ тэмцээнд 23-аас доош насны залуус 45 мэргэжлээр өрсөлддөг бөгөөд энд хэн ялах нь биш хамгийн гол нь аль улсын бэлтгэж буй мэргэжилтэн олон улсын стандартад нийцэх чадвартай вэ гэдгээ харуулдгаараа онцлог аж. Нэг үгээр энэ тэмцээнд амжилттай оролцсон мэргэжилтэн өөрөө дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөхийн хамт улс орныхоо мэргэжлийн боловсрол сургалтын чанарыг олон улсад дархлаад ирдэг юм.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.