Монголын хүүхдийн спортын V их наадмын үндсэн хөтөлбөрт ЭМСЯ-наас 100 буудалт даам болон шатрын төрлийг албан ёсоор оруулжээ.
Тус наадамд олимпийн төрлийн 15 спорт орсон бөгөөд сүүлийн үед Монгол Улсад эрчимтэй хөгжиж буй оюуны спортын төрлүүд болох уг хоёр төрлийг нэмсэн байна. Ирэх есдүгээр сарын 19- 25-нд Улаанбаатар хотноо спортын 17 төрлөөр зохион байгуулах тус наадамд охид, хөвгүүд (1999 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн) тус бүр найман хүүхэд шалгаран оролцох болжээ.
Хүүхдүүд аймаг, дүүргээ төлөөлөн оролцох юм. Тэднийг Монгол Улсын хэмжээний бүх тэмцээний нийлбэр дүнгээр болон медалийн тоогоор нь байр эзлүүлжээ. Монголын даамын холбооноос энэ жилийн амжилт, улс, тивийн АШТ болон сорилт тэмцээний дүнгээр нь нэрсийг тодруулсан хүүхдүүдийг танилцуулж байна.
Хөвгүүдээс: Б.Уудамбаатар (Завхан), М.Шийрэвжамц (СБД), Б.Билгүүн (СХД), Н.Бат-Ирээдүй (Дархан-Уул), Б.Пүрэвжаргал (Дорноговь), С.Мөнх-Оргил (Өмнөговь), М.Лувсандорж (Хэнтий), Г.Жавхлантөгөлдөр (СХД) нар шалгарчээ.
Харин охидоос: Б.Отгон-Эрдэнэ (СХД), С.Сарантуяа (Говьсүмбэр), Г.Хэрлэнмөрөн (БЗД), 4. С.Гандиймаа (Баянхонгор), Б.Цэдэв (СХД), Г.Дүүрэнбилэг (Хэнтий), Э.Маргад (Хэнтий), Т.Ганчимэг (Завхан) нар тодорсон байна.

Г.Уянга
olloo.mn
olloo.mn