Сэтгүүлчид тайван жагсаал хийнэ
Info.mn сайтын эрхлэгч, сэтгүүлч С.Баттулгыг энэ сарын 9-нд “ Ноёд” групптэй холбоотой асуудлаар цагдан хорьсон билээ. Мэргэжил нэгт нөхрөө өмөөрч “ Сэтгүүлчийг сулла” хөдөлгөөн байгууллагдсан. Өчигдөр тус хөдөлгөөнөөс  “Сэтгүүлчийн хуульд нийцсэн үйл ажиллагаанд саад хийхээ зогсоо, сэтгүүлчийг сулла” уриатай хэвлэлийн бага хурлыг хийлээ.

Тус хөдөлгөөнд нэгдсэн МСНЭ-ийн төлөөлөл “Глоб интернэшнл төв” ТББ-ийн тэргүүн Х.Наранжаргал, МУИС-ын сэтгүүл зүйн тэнхимийн профессор М.Зулькафил нар мөн монголын телевизүүдийн холбоо, монголын сайтын холбоо,монголын сонины холбоо, ахмад сэтгүүлчдийн төлөөлөл оролцож үзэл бодлоо илэрхийллээ.

Наадмын өмнө тус хөдөлгөөнөөс МСНЭ-ийн гишүүн info.mn сайтын сэтгүүлч С.Баттулгыг хууль бусаар цагдан хорьсон асуудлаар байр сууриа илэрхийлсэн ч одоо хүртэл суллахгүй байгаа тул суулт хийж,  сэтгүүлчид ажил хаялт зарлах хүртэл арга хэмжээ авах болно гэдгээ мэдэгдлээ. Мөн УИХ-ын гишүүн, хүний эрхийн дэд хорооны дарга Ё.Отгонбаяр,Улсын ерөнхий прокурорын хүний эрхийн комисст С.Баттулгын эрх зөрчигдөж байгаад анхаарлаа хандуулж даруй суллахыг шаардсан бичиг хүргүүлсэн байна.

Нэг сэтгүүлчийг хэлмэгдүүлж хорино гэдэг нь бусад сэтгүүл зүйн салбарт ажиллагсдыг айлган сүрдүүлж, хэвлэлийн эрх чөлөөг боогдуулж байгаа хэрэг юм гэж тэд үзэж байна. Хэвлэлийн эрх чөлөө болон хүний эрх зөрчигдөж байгаа тул бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ажилладаг 4000 гаруй сэтгүүлчдийг хэвлэлийн эрх чөлөөний төлөө хамтран зүтгэхийг уриаллаа.

Ийнхүү хөдөлгөөнөөс  сэтгүүлч С.Баттулгыг хоёр дахь удаа олон хоногоор цагдан хорих хууль бус шийдвэр гаргасан Баянзүрх дүүргийн ерөнхий шүүгчийн захирамжыг эргэн харж засч залруулахыг Шүүхийн ерөнхий зөвлөлд хандаж албан бичгийг хүргүүллээ. Мөн уг албан шаардлагыг Баянзүрх дүүргийн ерөнхий шүүгч, Хууль зүйн сайд, Улсын ерөнхий прокурорт хүргүүллээ.

Шаардлагын дагуу арга хэмжээ авч сэтгүүлчийг суллахгүй бол маргааш сэтгүүлчид ажил хаяж тайван жагсаал хийхээр болов.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 19001958 2015-07-17 03:56:21
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.30
    Мэдэгдсэн Хариулах
  • Сэтгүүлчидэд  2015-07-17 03:04:53
    Эрхэм сэтгүүчидээ та нар ёс зүйлтэй байл даа. Танай ямар боорлож дайрдаг нохой биш дээ. Ичих булчирхайтай байж сур л даа.Зэвсэгээ өөртээ биш бусдад зоруулж сур...
    203.91.118.178
    Мэдэгдсэн Хариулах
  • t 2015-07-17 02:07:40
    setgyylch geheer huuliar gaduur bdag ymuu! ta nar l hudal ynen ym bichij niigmiig bujignuuldag bizde. Zob
    150.129.141.0
    Мэдэгдсэн Хариулах