Замын-Үүдийн боомтоор мансуурулах бодис нэвтрүүлэхийг завджээ
Замын-Үүдийн хилийн боомтоор энэ сарын 10-нд иргэн С нь 43.1 грамм ICE буюу мөс хэмээх мансууруулах бодис нэвтрүүлэхээр завдсан талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хошууч Б.Баатархүү мэдээлэв.
Одоогоор иргэн С-д эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Хэргийн мөрдлөг дуусах болоогүй тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэв

Мөн тэрбээр, энэ сарын 13-нд Дорнод аймгийн Чойбалсан сумын гуравдугаар багт байрлах хоолон гэрийн орчим байлдааны сум байна гэсэн мэдээлэл тус аймгийн Цагдаагийн газарт ирүүлсэн. Үүний дагуу аймгийн цагдаагийн алба хаагчид хэргийн газарт үзлэг хийхэд 4 ширхэг сум, мөн тооны тэсрэх бөмбөг байсныг илрүүлсэн. Дээрх тэсрэх бөмбөгний 2 нь тэсрэх магадлалтай байсныг аюулгүй болгосон байна. Дорнод аймагт энэ мэт хаягдал тэсрэх бөмбөг, сум олноор илэрдэг. Үүнийг иргэд олж, гэрийн цагаан бүрээсээ салхинаас хамгаалж даруулах зэргээр хэрэглээндээ ашигладаг нь эргээд амиа алдах эрсдлийг дагуулж байна. Тиймээс энэ мэт зүйл олдсон тохиолдолд цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдэх хэрэгтэй гэнэ.
Г.Уянга
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.