Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг өргөн барина
Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусгаж  УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Хуулийн төсөлд гэмт хэрэг үйлдэж, анх удаа хорих ял шийтгүүлсэн, 18 насанд хүрээгүй хүүхэдтэй болон жирэмсэн эмэгтэйчүүд өөрийн шууд асрамжид байгаа 18 хүртлэх насны хүүхэдтэй эрэгтэйчүүд, ял эдэлж байхдаа хөдөлмөрийн чадвараа 70 ба түүнээс дээш хувиар алдаж, тахир дутуу болсон хүмүүс, 60-аас дээш насны эрэгтэйчүүд, 55-аас дээш насны эмэгтэйчүүд, 18 насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хүмүүсийг эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлэхээр тусгажээ.

Хүнд, онц хүнд гэмт хэрэг үйлдэж, хорих ял шийтгүүлсэн этгээдийн ялаас хоёр болон гурван жилийг өршөөн хасахаар тусгасан байна.

Зарим төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг ялаас, зарим захиргааны зөрчил гаргасан этгээдийг шийтгэлээс чөлөөлж байгаа нь алдаж эндсэн иргэндээ төрөөс онцгой итгэл хүлээлгэж байгаагийн илэрхийлэл бөгөөд, энэ нь тэдний цаашдын засрал хүмүүжилд эергээр нөлөөлнө гэж үзэж байна.  

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2014-06-09 06:19:26
    orshooloo hun bolgond hurteltei jigd onogduulj ogooch adilhan l aldsan humus shu de
  • аагий 2014-06-08 11:37:09
    Сандаг аа чиний санал дажгүй л санаа байна, Ер нь энэ хууль баталдаг нөхөдүүд олон түмний саналыг бодолцож хуулиндаа хэрхэн тусгах талаар бодож баймаар............ Банк дампуулж байгаа болон залилан хийх, хулгай хийж байгууллага болон хүнийг хохироож бай
  • сандаг 2014-06-08 09:55:38
    ер нь 30 хүртэл насны анх удаа хэрэгт холбогдсон залуусыг 1 удаа өөрсдөөс нь баталгаа гаргуулан дахин гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд үлдсэн ялыг нэмж эдлүүлэх болзолтойгоор суллавал болохгүй гэх газаргүй шүү дээ
  • Зочин 2014-06-08 07:21:51
    Энэ өршөөлийн хуулийн далд утга нь улсын мөнгийг тэрбум тэрбумаар идсэн дарга нарыг суллахад оршиж бгаа юм Мөнгийг хувааж идсэн гарууд өршөөлийн хуулийг санаачилж бгаа гэхэд болно
  • зочин 2014-06-08 06:42:03
    Сонгуулийн өмнө баталж шоудах гэж байгаа юм. Сонгуулиар бүгд л энэ хуулийг санаачилсан, батлуулсан гэж тэнэгтэх вийй дээ
  • dr 2014-06-08 04:17:29
    Ene huulia odoo havrin chulganar zaval batalj ogoch olon ger bul hulej bn shde