Гавьяат тамирчин Б.Сэр-Од марафон гүйлтэд түрүүллээ
Бүх нийтийн биеийн тамир, спортыг дэмжих зорилготой автомашингүй энэ өдөр НЗДТГ, ССАЖЯ-наас  “Улаанбаатар Марафон-2014” олон улсын гүйлтийн тэмцээнийг зохион байгууллаа.

Чингисийн талбайд нээлтээ хийснээр тамирчид гараандаа гарсан бөгөөд марафон, сонирхогчдын гүйлт гэсэн хоёр төрлөөр хүч сорив.
“Улаанбаатар Марафон-2014” олон улсын тэмцээний мэргэжлийн гүйлтийн ангилалд Монгол Улсын гавъяат тамирчин Б.Сэр-Од 42 км замыг 2 цаг 18 минут 40 секундын хугацаанд туулж тэргүүн байр эзэллээ.

 “Эх орондоо гүйлтийн спортыг хөгжүүлэх, нийслэл хотоо дэлхийд сурталчлах, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор эл тэмцээнийг зохион байгуулж байна. Гүйлтэд оролцогсод Чингисийн талбайгаас гарч, тус бүрийн маршрутаар гүйн дээрх талбайд  ирж бариандаа орно. Олон улсын тэмцээн гэдэг утгаараа  гадаадын сонирхогчид болон мэргэжлийн тамирчид өргөнөөр оролцож байна. Энэ жилийн шагналын сан өмнөх жилээс өндөр болсон” хэмээн албаныхан хэллээ.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.