"Улаанбаатар марафон"-нд 30 000 хүн оролцож байна
 “Улаанбаатар марафон” Олон улсын гүйлтийн тэмцээн амжилттай болж байна.  Гүйгчид Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайгаас гараанаас гарж, тус бүрийн маршрутаар гүйн Чингисийн талбайд буцан ирж бариандаа орох юм. Уг тэмцээнд нийт   30 мянга гаруй хүн оролцож байгаа бөгөөд марафон, сонирхогчдын гүйлт гэсэн хоёр төрлөөр явагдаж байгаа юм.

 Тодруулбал, Марафонд 18-аас дээш настай марафон гүйлтээр тогтмол хичээллэгчид хагас марафон буюу 21.975 м зайд, бүтэн марафоны 42.195м зайд хурд хүчээ сорьж байгаа бол сонирхогчид 17, 18-35, 36-49, 50-иас дээш гэсэн насны ангилалд 4000-8000 хүртэлх зайд гүйж байна.
Өөрөөр хэлбэл 1500 метр зайнд гэр бүлээрээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, сонирхогч нар, 4000 метр зайнд 17 хүртэлх насны хүүхдүүд болон 50 наснаас дээш ахмад настнууд, 5000 метр зайнд 36-49 насны иргэд, 8000 метр зайнд 18-35 насны иргэд, түүнээс дээшхи зайд зөвхөн мэргэжлийн тамирчид гүйж байна. “Улаанбаатар марафон” хаалтаа 15.00 цагт хийнэ.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • solar 2014-06-08 13:09:48
    sain l bna mongolchuud sportoor olon xun oroltsdog boljee arxia yygaad maxaa ideed eruul mendee muutgaad xevtej baisnaas deer .IT is good!,,
  • Худлаа шаа 2014-06-07 09:56:52
    Яахаараа ингэж худлаа шаадаг байна ааа. Юууун гучин мянга вээ