Зарим аймаг сумдын наадам өнөөдрөөс эхэлж байна

Аймгуудын баяр наадмын хуваарийг танилцуулж байна.

Архангай аймаг: Арын сайхан хангай нутгийн Хангай, Эрдэнэмандал сум түүхт 90 жилийн ойгоо энэ сарын 15-17-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлнэ.

Баянхонгор аймаг: Хонгор нутгийн Баянлиг, Богд сумдын ойн баяр наадам энэ сарын 29-нөөс наймдугаар сарын 01-ний өдрүүдэд тохиох юм. 

Булган аймаг: Булган аймгийн Сайхан суманд энэ сарын 18-19-ний өдрүүдэд "Дөрвөн түмэн адууны баяр"-ыг тэмдэглэхээр болжээ. Мөн Булган аймгийн Баян-Агт сумын 90 жил, Хялганат сумын 40 жилийн ой долоодугаар сарын 29-31-ний өдрүүдэд болох юм.

Дорноговь аймаг: Ноён хутагтын өлгий нутгийн Улаанбадрах сум түүхт 90 жилийн ойгоо энэ сарын 16-17-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ.

Дорнод аймаг: Учир нь тус аймгийн Цагаан-Овоо, Баяндун, Дашбалбар сумд түүхт 90 жилийн ойгоо тэмдэглэх бол Хөлөнбуйр сум 60 жилийн ойгоо тэмдэглэх юм. Ойтой сумдын наадам энэ сарын 15-17-ны өдрүүдэд тохионо.

Дундговь аймаг: Дуу хуурын өлгий Дундговь нутгийн зон олон  энэ сарын 26-27-ны өдрүүдэд наадна. Түүнчлэн тус аймгийн Баянжаргалан сум түүхт 90 жилийн ойгоо ирэх сарын 23-25-ны өдрүүдэд зохион байгуулах юм. Үүнээс гадна Мандалговь хотын 50 жилийн ой энэ жил тохиож байгаа ажээ.

Өвөрхангай аймаг: Өвөрхангай аймгийн Хархорин суманд энэ сарын 24-26-нд Өндөр гэгээний 380 жилийн даншиг наадам болох юм.

Өмнөговь аймаг: Өмнийн говийнхон энэ сарын 25-26-ны өдрүүдэд “Говь шанхын хурд”-аа зохион байгуулж, наадахаар болжээ.

Сүхбаатар аймаг: Сүхбаатар аймгийнхан энэ жил дэнж хотойтол наадамлана. Учир нь тус аймгийн зургаан сум түүхт 90 жилийн ойгоо тэмдэглэх юм. Тодруулбал, Халзан, Онгон, Наран, Дарьганга, Асгат, Баяндэлгэр сумд энэ сарын 17-19-ний өдрүүдэд ойгоо тэмдэглэх аж. Түүнчлэн энэ жил тус аймагт Зүүн бүсийн хурд зохион байгуулагдахаар болсон бөгөөд нутгийн зон олон энэ сарын 25-26-ны өдрүүдэд бүсийн хурдаар наадамлах болжээ.

Увс аймаг: Увс аймгийн ихэнх сум энэ жил түүхт 90 жилийн ойгоо тэмдэглэх юм. Тодруулбал, Завхан, Малчин, Сагил, Түргэн, Тариалан, Давс сумд түүхт ойгоо энэ сарын 18-19-ний өдрүүдэд зохион байгуулахаар болсон бол Увс аймгийн 90 жил энэ сарын 22-25-ны өдрүүдэд болно.

Ховд аймаг: Ховд аймгийн Чандмань сумынхан энэ сарын 25-26-ны өдрүүдэд наадамлана.

Хөвсгөл аймаг: Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сум 90 жилийн ойтой бөгөөд ойн наадам энэ сарын 19-20-ны өдрүүдэд тохиох аж.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • хэн 2015-07-15 03:26:47
    Учир нь наадам болно гэнэ үү.айрганы согтуу гардаггүй юү
    122.201.31.149
    Мэдэгдсэн Хариулах