Дөрвүүлээ медаль хүртлээ

 “Буянт-Ухаа” спортын ордонд Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдөр  сонгомол барилдааны 50, 120 кг, эмэгтэй чөлөөт бөхийн 44, 51, 59, 67 кг-ын жингүүдийн барилдаан боллоо. Сонгомол барилдаанд зодоглосон”Аварга” биеийн тамирийн дээд сургуулийн бөх Н.Даваажаргал, Сонгино-Хайрхан дүүргийн Ирээдүй” цогцолбор сургуулийн бөх А.Дэлгэрхангай нар медаль авч чадаагүй ч манай дөрвөн эмэгтэй бөх дөрвүүлээ медалийн тавцанд зогслоо.

51 кг-ын жинд барилдсан Т.Мөнхтуяа Ардчилсан Солонгосын бөхөд ялагдсан ч Өмнөд Слонгосын, японы бөхийг дараалан цэвэр ялж хүрэл медаль хүртэж үзэгчдээ баярлууллаа. 67 кг-ын жинд дэвжээнд гарсан О.Оюунгэрэл дараалан ялалт байгуулж алтан медалийн төлөө барилдаанд бүдэрсэн ч манай эмэгтэй хүнд жинд биеэ дайчилбал сайн бөх гарч ирж байгааг харуулж үзэгчдийн танил бөх болов. 59 кг-ын жинд барилдсан С.Цэрэнчимэдээс бөх сонирхогчид зөвхөн алтан медаль хүлээж байсан ч японы бөхөд ялагдаж мөнгөн медаль дээр буув. Дэлхийн залуучуудын аварга бөхийг төвөггүй түрүүлнэ гэж найдаж байсан ч барилдааны явцад тактикаа өөрчилсөнгүй, баруун хөлд орох нэг л мэхийг давхан хийх гэж оролдож өрсөлдөгч бөхийнхөө хамгаалалтын сул талыг олж чадсангүй. Энэ жил 19 настай С.Цэрэнчимэдэд залуучуудын ДАШТ-нд дахин хоёр удаа оролцох боломж байна, иймд залуучуудын дэлхийн аварга цолыг гурвантаа хүртсэн, олимпийн аварга, оросын бөх Н.Воробьёвагийн амжилтыг давтах боломж байгаа юм. Энэ утгаар энэ ялагдал түүнд гашуун сургамж болох байх.
 

Өнөөдрийн байдлаар ираны баг 5, японы баг 2, БНАСАУ, БНСУ, монгол, узбек, энэтхэгийн багууд тус бүр 1 алтан медаль хүртээд байна.

Энэ өдөр тэмцээнийг МЧБХ-ны дэд ерөнхийлөгч МҮОНРТ-ийн дэд дарга Б.Энхтуяа, Б.Өнөбаатар нар үзэж сонирхож бөхчүүдээ дэмжлээ.

Өнөөдөр эмэгтэй 48, 55, 63, 72 кг, эрэгтэй 50, 120 кг-ын жингийн бөхчүүдийн барилдаан болно, бөхчүүддээ Төрийнхөө дууллыг хэдэнтээ эгшиглүүлэхийг хүсэн ерөөж байна.

Г.Уянга
оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.