Эрлийз морьдын уралдааны түрүү морьд
Үндэсний их баяр наадам зохион байгуулах комиссоос эрлийз морьдыг тусад нь уралдуулах шийдвэр гарсан. Үүнтэй холбогдуулан Уяачдын баяраар эрлийз хурдан морьдын уралдаан Хүй долоон худагт боллоо. Ингээд эрлийз морьдын уралдаанд түрүүлсэн морьдыг танилцуулъя.

Эрлийз дээд насанд Д.Жамъяаны халиун түрүүлэв

Эрлийз хурдан морьдын дээд нас буюу азарга, их нас, соёолон морьдын уралдаан болж, Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Дагвадоржийн Жамъяаны халиун түрүүлж, Дундговь аймгийн Дэрэн сумын уугуул, Лувсандагвын Эрдэнэбаатарын хул аман хүзүүдлээ. 

Эрлийз дунд бага насанд Ө.Пүрэвбаатарын бор халзан түрүүллээ

Тулгар төрийн 2224, Их Монгол Улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Төрийн их баяр наадмын эрлийз дунд насны ангиллын хурдан хүлгүүд барианд орлоо. Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул Ө.Пүрэвбаатарын бор халзан түрүүлж, Төв аймгийн Заамар сумын уугуул М.Энхтайваны халтар аман хүзүүджээ.Айргийн тавд Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул Х,Бат-Эрдэнийн сартай халтар, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын уугуул Б,Бадраагийн хүрэн халзан, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул Ц,Гансүхийн хар тус тус хурдалжээ.

Эрлийз морьдын дунд насны ангилалд О.Батбилэгийн үзмэн бор түрүүллээ

Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Монгол улсын Манлай уяач Ононгийн Батбилэгийн үзмэн бор түрүүлж наадамчин олноо баясгалаа.Харин Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Лхагвын Отгонбаатарын хур зээрд аман хүзүүдэв.
 
Айргийн тавд Төв аймгийн Баянцогт сумын Ширнэнгийн Шижирбаатарын зээрд халзан,  Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Бат-Очирын Цэрэнбалтавын хул, Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Мижидийн Ганболдын хар алаг тус тус хурдалсан байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.