Хурдан соёолон болон дааганы уралдааны түрүүлж айрагдсан морьд
Өчигдөр буюу наадмын хоёр дахь өдөр хурдан соёолон болон дааганы уралдаан боллоо. Ингээд та бүхэнд түрүүлж, айрагдсан морьдыг танилцуулж байна.
 
Соёолон насанд газар газрын 264 хурдан хүлэг шандас сорьсноос Монгол Улсын тод магнай уяач Д.Ганбаатарын зээрд түрүүлж, тод магнай, торгон жолоогоо өргүүлсэн юм. Мөн аман хүзүүнд Дундговь аймгийн Адаацаг сумын уугуул, аймгийн алдарт уяач Х.Пүрэвдоржийн зээрд хурдаллаа.
 
Айргийн 3: ММСУХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэнгийн хээр
 
Айргийн 4: Дундговь аймгийн Хулд сумын уугуул, Б.Лхагва-Очирын хурдан халзан
 
Айргийн 5: Ховд аймгийн Дөргөн сумын уугуул, “Гарьд зам” ХХК-ийн захирал Н.Батбаярын хээр үрээ тус тус хурдасан юм.
 
Харин хурдан дааганы уралдаанд газар газрын шандаст 232 хүлэг бүртгүүлж шандас сорьсон байна. Дааганы уралдаанд Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, Монгол Улсын Тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн хээр хол тасархай түрүүлж, тод магнай, торгон жолоо өргүүллээ.
 
Аман хүзүү: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын уугуул, Б.Бадраагийн хүрэн халзан
 
Айргийн 3: Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул М.Ариунбатын хээр,
 
Айргийн 4: Төв аймгийн Баян сумын уугуул, Монгол Улсын манлай уяач М.Энхболдын хүрэн
 
Айргийн 5: ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга асан СГЗ, А.Баярмагнайгийн хонгор хүрэн тус тус хурдаллаа.
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Уяхч 2015-07-14 08:22:26
    Дааганы уралдааныг эрлийзээс нь ялгаж чадахгүй юм бол эрлийз бага нас гэж бас нэг уралдаан хийгээд хэрэггүй дээ.