Ц.Элбэгдорж: Төрийн нуруу төвшин, түмний заяа өөдөө байг
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг хааж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

Эрхэм хүндэт наадамчид аа,
Хүндэт зочид оо, 

Наран ургахаас наран шингэх хүртэл уудам газарт эртний түүхтэй монгол төрийн их баяр наадам ёслол төгөлдөр сайхан болж, бахархлыг бадрааж, золбоо хийморийг өргөлөө. Хүчит бөхчүүд маань уран мэхийг уралдуулан, хурц шаламгай барилдлаа. Уяачийн эрдэм, хүүхдүүдийн жавхаа төгөлдөр байж хүлэг морьд маань шандас төгс уралдлаа. Мэргэн харваачид маань ончтой сайхан харвалаа.

Монгол наадам хөлөг баатруудын уухай, хүлэг морьдын дөрөөн чимээг дуурьсгаж, мянган мянганы түүх соёлыг сануулан, тусгаар тогтнол, эрх чөлөөгөө эрхэмлэн дээдэлж, үндэс угсаа, хэл соёлоо нандигнан хамгаалж, өрнөх ирээдүйд улам ихийг бүтээх зориг тэмүүллийг хайрлалаа. Бахархах түүхтэй ард түмэнд бүтээх ирээдүй их бий.Эвийн хүч, шударга ёсыг эрхэмлэн, эрх чөлөө, үүрэг хариуцлагыг ухамсарлаж, эх орноо хөгжүүлэхийн төлөө дор бүрнээ хичээн зүтгэцгээе. Үндэсний үзэл, бүтээлч сэтгэлгээ, хөдөлмөрч чанар маргаашийн Монголыг сайн сайханд хөтлөх болно. 

Наадмын маргааш намар эхэлнэ. Хүн бүр ажил алба, амралт зугаалгаа зохицуулж, ирэх өвлийн сорилтыг давахад онцгой анхаарахыг сануулж байна. Өвлийн жавар, хаврын хавсаргыг зуны бэлтгэл, намрын хөдөлмөрөөр гэтлэх болно.

Монгол хүн бүр бие эрүүл, ухаан саруул, эрдэм төгс, хийморь золбоотой байж, эх орон маань цэцэглэн хөгжихийн бэлгэ ерөөл өргөж, үндэсний их баяр наадам өндөрлөж байгааг уламжилъя.

Төрийн нуруу төвшин, түмний заяа өөдөө байг ээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • irbes 2015-07-18 16:55:37
    chi odoo yu xiichixbee mongoluu xujaa yumuu
    112.167.38.116
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-07-14 15:25:28
    mongol huvcas ene hund ih hurtsdaj bna baij baigaag n hahahaha
    103.229.121.121
    Мэдэгдсэн Хариулах
  • t 2015-07-13 17:53:34
    Chi Mongol Ulsig oorin ger shigee sanaj duraaraa aashilj dampuurald hyrgelee
    150.129.141.0
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2015-07-13 03:59:05
    Төрийн нуруу хазайж, түмний заяа уруудаж байхад өөртөө хүртээлгүй юм шиг битгий чалч
    202.21.106.123
    Мэдэгдсэн Хариулах