Зүүнийг манлайлах  өрсөлдөөн дуусаагүй
Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаан энэ жил  сайхан болж өнгөрлөө хэмээн наадамчин олон эерэг сэтгэгдэлтэй байна. Учир нь харцага цолтой төрийнхөө их баяр наадамд барилдаж, ес даван түрүүлсэн Э.Оюунболдын уран хурц барилдаан бөх сонирхогчид төдийгүй наадамчин олныг баясгалаа.
 
Мөн энэ жилийн наадмаар бөхчүүд жудагтай сайхан барилдаж, ямар нэгэн үл ойлголцол маргаан гаргаагүй нь наадамчдыг баясгалаа. Учир нь өнгөрсөн жилүүдэд цагаан сар, наадам гэх мэт томоохон барилдаануудад бөхчүүд өөр хоорондоо маргалдаж жудаггүй үйлдэл гаргах нь ихэссэн билээ. Мөн наадмын өмнө хоёр аварга зүүний магнайг булаацалдан хэвлэлээр бие бие рүү гээ хатуу үг шидэлцэж байсан зэрэг нь ард түмнээс нэлээд шүүмжлэл сонсоход хүргэсэн.
 
Тэгвэл энэ жилийн наадмаар Дархан аварга А.Сүхбат дүү аваргадаа боломж олгож, барилдаагүй байна. Тэрбээр  баяр наадмаар зодоглоно хэмээн аль эрт мэдэгдээд байсан ч 11-ний өглөө  наадамд зодоглохгүй хэмээн мэдэгдсэн. Тэрбээр "Дүү аварга Г.Өсөхбаяр энэ жилийн наадамд зүүнийг манлайлаад барилдаг. Би дараа дараагийн наадмуудад зүүнээ тэргүүлэн барилдах болно гэдэгтээ итгэлтэй байна. Монгол бөхөд маань улс төр, хувь хүний ашиг сонирхол нөлөөлж байгаа учраас ийм шийдвэр гаргахад хүргэлээ" гэсэн юм.
 
Ингэж тэрбээр зүүний магнайг энэ жил Г.Өсөхбаяр аваргад өгсөн ч дараа дараагийн наадмуудад өөрөө тэргүүлэн барилдана гэдгээ хэлсэн юм. Энэ нь зүүнийг манлайлах хоёр аваргын өрсөлдөөн дуусаагүй гэдгийг ч давхар мэдэгдлээ хэмээн үзэх хүн олон байна. Тэгэхээр өнгөрсөн жил Г.Өсөхбаяр аварга буулт хийж баруунд гарч барилдсан бол энэ жил А.Сүхбат аварга бууж өгөн наадамд барилдаагүй. Харин дараа жил Г.Өсөхбаяр аваргын бууж өгөх ээлж бололтой. Энэ бүхнээс үзэхэд хоёр аваргын энэ өрсөлдөөн өнө удаан жил үргэлжлэх бололтой.
 
Ямартай ч өнгөрсөн жил зүүнийг магнайлан барилдсан А.Сүхбат аварга гурвын даваанд Г.Өсөхбаярыг амлаж, авсан хэдий ч барилдалгүй тахимаа өгсөн. Харин энэ жил зүүнийг магнайлан барилдсан Г.Өсөхбаяр аварга тавын даваа хүртэл явсан.Тэрбээр энэ даваанд харцага Батзаяад өвдөг шороодсон билээ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • jf 2016-02-10 10:34:04
    osohbayr sdaa zailaarai nudchihne shuu........
    43.242.243.93
    Мэдэгдсэн Хариулах
  • durgyi hun 2015-07-13 12:04:32
    mongol buh Suhbataar tudahgyi Zail.....bidgii uuriigei reklamdaad bai Chi bol hench bish.....
    103.229.121.48
    Мэдэгдсэн Хариулах
  • Батхүү 2015-07-13 06:35:31
    Өсөхбаяр нэг их намчирхаж тал тохой зүүдсэн шалсангүй шив
    112.72.13.29
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-07-13 04:54:42
    pizda geji ,naad zawkharsan margaanaa bolioch , amidrald ach kholbogdoltoy yum shig zawkharsan yum bichikh yum
    122.201.21.18
    Мэдэгдсэн Хариулах