Шинэхэн арслан багшийнхаа хамтаар ард түмэндээ хишиг тараалаа
Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадам сайхан болж өндөрлөлөө. Дараа жилийн наадам даана ч хол байна хэмээн хүлээдэг энэ л их баярааа бид хүлэг морьдын шандасыг сорьж, хүчит бөхчүүд эр бяраа гайхуулдаг. Эрхий мэргэн харваачид онч мэргэнээ шалгаж, эртнээс уламжилж ирсэн Монголын бахархлыг сэдрээдэг.

Тэгвэл энэ жилийн баяр наадам ч  урьд  жилийн наадмуудын адил сайхан боллоо. Шандаст хүлгүүд нь хурдтай байж, эрхий мэргэн харваачид нь ончтой байж, бөхчүүд нь хүчтэй байлаа. Сурын харваанд гэр бүлийн хоёр тэргүүлсэн бол үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд хүчит 512 бөх уран мэхийг уралдуулан хийж барилдахад Хэнтий аймгийн залуу бөх Э.Оюунболд 22-хон насандаа төрийнхөө наадамд ес даван түрүүлж Улсын арслан цол хүртлээ.

Тэрбээр төрийнхөө их баяр наадамд 13 удаа түрүүлсэн Дархан аварга Б.Бат-Эрдэнийн гарын шавь бөгөөд наадмын дараа цэнгэлдэх хүрээлэнгийн гадна шинэхэн арсланг хүлээн зогсож байсан ард түмэндээ хүндэтгэл үзүүлж багшийнхаа хамтаар хишиг тараасан юм.

Хүчит бөхийн барилдааны есийн даваанд Увс аймгийн Давст сумын харьяат,  улсын арслан П.Бүрэнтөгс, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, улсын харцага Э.Оюунболд нар шалгарч үлдээд байсан юм. Тэгвэл есын даваанд улсын харцага Э.Оюунболд давж, тэргүүн байрыг эзэллээ. Ингэснээр Э.Оюунболд ес даван түрүүлж, Монгол Улсын арслан цол хүртлээ. Харин Увс аймгийн Давст сумын харьяат,  улсын арслан П.Бүрэнтөгс улсын найм даван наадамд үзүүрлэв.
 
Увс аймгийн Давст сумын харьяат,  улсын арслан П.Бүрэнтөгс улс заан Ч.Санжаадамбыг давж, барилдааны тэргүүн байрын төлөө шалгарч үлдсэн юм. Харин Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, улсын харцага Э.Оюунболд улсын гарьд Б.Гончигдамбыг өвдөг шороодуулсан юм. 
Б.Сансар
olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Монгол хүү 2015-07-13 04:22:10
    Жинхэнэ сайхан Арслан байна лээ! Дүйцүүлдэг асуудлыг бүр мөсөн зогсоож байж шударга гэдэг асуудал тогтоно!!!
    103.229.121.135
    Мэдэгдсэн Хариулах