Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээр зочилсон минь
Нийслэлчүүдэд дутагдаж, үгүйлэгдэж байсан зүйл бол яах аргагүй үнэ төлбөргүй хэрнээ  чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд нэн тохиромжтой нийтэд зориулагдсан газар байсан. Тэгвэл энэ бүхнийг ханган Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн дэргэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг Улсын хөрөнгөөр байгуулсан билээ. Байгуулагдаад нэг жилийн хугацаа өнгөрч байгаа энэ газар одоо бол түм түжигнэж, бум бужигнасан  газруудын нэг яах аргагүй болжээ. Тэгэхээр үнэхээр л хэрэгцээтэй газраа хэрэгтэй үедээ байгуулагдсан ногоон байгууламж бүхий газар гэвэл үүнийг л хэлэх байх.

Ингээд энэ сарын 6-нд буюу баасан гарагийн үдэш ажлаа тараад Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээр зочиллоо.. Тэнд усан орглуур, дугуйн зам, сагсан бөмбөг, хөлбөмбөгийн талбай гээд хүн чөлөөт цагаараа юу хийх боломжтой, тэр бүгдэд нь зориулсан бүтээн байгуулалтын ажил үргэлжилсээр л байна.



Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуягийн санаачилгаар тус хүрээлэнгийн 2,7 га талбайд спортын цогцолбор байгуулж байна. Зарим нь эхнээсээ ашиглалтад орсон бөгөөд хөлбөмбөгийн талбай дугуйн зам аль хэдийн ашиглалтад орчихжээ.
Харин сагсан бөмбөг, теннис, гүйлт, цанын хосолмол талбай тун удахгүй ашиглалтад орох бололтой хийгдэж байна.


Гэхдээ аливаа сайны хажуугаар саар зүйл бас бий. Нэг талаараа  Үндэсний соёл амралтын хүрээлэн хэмээн харах боловч, өөр нэг нүдээр харвал яах аргагүй худалдааны зах болчихоо юу даа гэх эмзэглэл бас төрнө.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хаалгаар ороход л хүүхдийн нүд хуурчих тоглоомноос эхлээд "ходоодоо баярлуулах" зүсэн бүрийн зүйлсийг энд худалдаалж байна.

Дандаа хувь хүмүүс худалдаалж байгаа энэ олон тоглоомнуудыг мэргэжлийн хяналтынхан шинжилсэн ч юм уу, мэдээгүй ч юм уу төрөл бүрээрээ л байна. Бодох нь ээ, үнэхээр л тэнд худалдаа хийхийг нь зөвшөөрч байгаа бол гудамжинд бус лангуу байгуулаад өгчихвөл зүгээр ч юм шиг.
Тэдгээр хүүхдийн нүд хуурсан тоглоомнууд нь 1000-10000 төгрөг хүртэлх үнэтэй бай юм. Хажуугаар нь гарсан хүүхэд бүхэн урваганаж, "ээж ээ, ааваа үүнийг авья" гэнэ.



Харин миний нүдийг орой дээр гартал  гайхуулсан зүйл бол шорлог байлаа. Нэг кг махны үнэтэй шорлогийг тэнд л худалдаалж байна.Үхрийн махан шорлог 8000 бол хонины махаар хийсэн шорлог 7000 төгрөгийн үнэтэй ажээ.  Тэгээд бас болоогүй ээ, хачир  тусдаа үнэтэй. Мэдээж, нэг шорлогийг үхрийн махаар ч хийсэн бай, хонины махаар ч хийсэн нэг кг байтугай 500 гр мах орохгүй нь тодорхой шүү дээ. Тэгэхээр энэ үнийн асуудлыг Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газар анхааралдаа авахад илүүдэхгүй санагдав.

Гэтэл тэрхүү өндөр үнэтэй шорлог зарагчаас хэдхэн алхамын зайтай газарт өөр нэгэн нь 2500 төгрөгийн үнэтэй шорлог худалдаалж байна аа. Яаж ч бодсон харьцангуй үнэтэй шорлогнуудын учрыг олохоор үнэтэй шорлог худалдаалагчаас “танай шорлог яагаад ийм өндөр үнэтэй байгаа юм бэ” хэмээвэл "манайх чинь хонь, үхрийн махаар хийдэг. Тэнд худалдаалж байгаа нь захын шорлог хийдэг хүмүүс. Энд ирчихсэн байгаа нь энэ. Тэднийх захын үнээрээ хямд  байгаа юм” гэлээ. Харин өөрийнх нь “ориг” шорлог гэнэ. Гэхдээ хэн хэнд нь итгэмгүй шүү дээ.

Бас шарсан тахианы мөч 2500, грилдсэн гуя нь 6000 төгрөг, хуушуур 1000 гээд юмны үнэ тэнд “талийж өгсөн” байна лээ.



Харин тэнд ирсэн хүмүүсийг зугаацуулах зүйл мундахгүй их. Хүүхдүүдийн үзэх дуртай алиалагч хүртэл ирчихсэн “илбэ үзүүлнэ, илбэ үзүүлнэ” хэмээн хашгирч байна. “2000 төгрөг төлөөд 2 минут турикэн дээрээс зүүгдэж чадвал 10 мянган төгрөг таных” гэсэн хүмүүс ч байна. Ер нь тэнд байхгүй зүйл гэж алга.
Бяцхан хүүхдүүдээ зугаацуулахыг хүсвэл 3000 төгрөг төлөөд л ролик, машин унуулж болно. Өөрсдөө 5000-7000 төгрөг төлөөд унадаг дугуйг төрөл бүрээр нь унаж, шинэхэн дугуйн замаар “жирийлгэсэн” ч таны дур.

Өчигдөр угаас ажлын сүүлийн өдөр баасан гараг болоод байсан ч тэр үү Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хүн гишгэх зайгүй шахам их хүнтэй байлаа.
Оройн 23.00 цаг дөхөж байхад л хүмүүс ирсээр, машины зогсоол дүүрээстэй байсан тул тэндхийн нэгэн  тоглоом худалдаалагчаас “энд хүний хөл төсрөхгүй юм аа” гэж асуувал тэр худалдаалагч “шөнийн 02.00 цаг хүртэл хүнтэй л байдаг шүү дээ. Урин дулаан ирсэн болохоор хүмүүс энд их ирж байна даа” гэлээ.




Тэгэхээр өдөр ч, шөнө ч хүний хөл тасрахаа байсан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд бүтээн байгуулалтын ажил хийхийн сацуу хувь худалдаачид, наймаачид, хүнсний бүтээгдэхүүн борлуулагчдыг дэгэнд нь оруулах цаг болсон шиг санагдсанаа нуух юун.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • I'm Blonuy 2017-12-27 01:10:22
    Mongolia WTF
  • зочин  2014-06-09 01:19:18
    Хүмүүс бас арай л байгаа шүү Ер нь бол хүмүүс өөрсдөө л ийм болгож байгаа Ухамсартай байх хэрэгтэй шдээ юм юм болгоныг мөнгө гэж хараад л ашиг олхоо бодоод тэгэж ил задгай баталгаагүй юм зарах хэрэг байхгүй л баймаар
  • davarsn2  2014-06-07 17:18:56
    uneen2 aimar unt tegeed duguinda uchnuun mungu tulchuud boginhoon zamaa 1 l toirn hha ydaj 1 tsag bj bolooguin bhdaa
  • suhee 2014-06-07 15:46:10
    Shan l bna.zahiig bolii.tsetseg algalsan hureelen bgaasai.
  • munhuu 2014-06-07 13:09:27
    Munkhbayar dargiin sanaachlagaar hiigdsen chuhal ajluudiin negee. Ter zahaa boliulj, alban esnii buh ded butets buhii hoolnii gazruud bh heregtei bnaa.
  • huygaa 2014-06-07 12:16:06
    zahaa bolimoor yum
  • Zochin 2014-06-07 12:13:33
    Buruu buh yumiig mungunii nudeer harah yumaa. Ingeed baibal udalgui har zahaas yalgaagui bolchihono biz dee. Jaahan emh tsegtstei baih heregtei.
  • irgen 2014-06-07 10:55:49
    zoriulaltiin turgen holnii teg baiguulahheregtei
  • nek 2014-06-07 10:37:26
    Hyatad baraag hotiglood undesnii baraaga zarval undesnii tsetserlegt hureelen bolno.
  • irgen  2014-06-07 08:03:55
    zov genvv nohoin golog chini turj vheerei chi chamd 1000n tugurgiin shorlog awah mungu bna uu guilagchin chin yu ve mongoloos zail da chi chadahuu atsaa
  • 123456 2014-06-07 06:35:53
    bi ch bs ochood ene odoo zah uu yu vee l gj bodohoor bsan uudnii hesgeer bol hun gishgeh zaigui shahuu naimaachid togloom togluulj bgaa nertei shulaachid zogsood l ..... neg aytaihan ym bolloo gheer dagaad buun business bolchdog shal balai dugui ni odoo y
  • dddddd 2014-06-07 05:37:43
    ter usan orgiluurtai talbaid ni suuh sandal bna aa harin saravch gej ym baikhgui bolohoor haluun narand shataj uhehee shahsan ym hiivel hiisen shig hiigeech ee haluun udur yostoi demii gazar blee negch suudrevch baikhgui shuu... za ter idej uuh ym zardag
  • зочин 2014-06-07 05:36:45
    Болж бгаа юм биш үү. Худалдааг бол эрүүл ахуйг нь шийдээд дэмжих хэрэгтэй. Түргэн хоолны цэг олныг байрлуулах нь зүйтэй. Амжилт
  • och 2014-06-07 05:29:08
    baahan chanargui togloomuud huuhedteigee yavhaar avhaas uur argagui bolj bgaamdaa. Bas ter shorlog avah yum bhq ee neeree
  • och 2014-06-07 05:29:08
    baahan chanargui togloomuud huuhedteigee yavhaar avhaas uur argagui bolj bgaamdaa. Bas ter shorlog avah yum bhq ee neeree
  • och 2014-06-07 05:29:08
    baahan chanargui togloomuud huuhedteigee yavhaar avhaas uur argagui bolj bgaamdaa. Bas ter shorlog avah yum bhq ee neeree
  • zochin 2014-06-07 05:11:38
    shorolognii uniig shudarga orsoldoon hereglegchiin toloo gazar hyanahuu tee. bitgii tenegt. hedeer zarj bga ni hend hamaatain chi avch idehgui l bhgui yu. yahav jhan zambaraagui bga ni ontsgui. udahgui tsegtsleh blgui de. er ni manaihan oorsdoo tiim bolgo
  • davaa  2014-06-07 04:57:40
    bitii l iim zawaan zah bolchoosoi
  • zochin 2014-06-07 04:51:00
    Neeree ontsgui bnaa ingej bolohgui
  • г 2014-06-07 04:44:48
    Зөв байнааа
  • z 2014-06-07 04:27:58
    mash zov