Баяр наадмын өдрүүдэд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 30 гаруй байцаагч Төв цэнгэлдэх хүрээлэнд ажиллаж байна. Өчигдөр, өнөөдөр НМХГ-ын 30 гаруй байцаагч Төв цэнгэлдэх орчимд хоол хүнсний үйлчилгээ эрхэлж байгаа байгууллагуудад хяналт шалгалт хийжээ. Шалгалтын дагуу 80 гаруй зөрчил илрүүлсэн байна. Тодруулбал, хуушуурын үйлчилгээ үзүүлж буй байгууллагууд хоносон, амт үнэр орсон махаар хоол хийж худалдаалах зэрэг нийтлэг зөрчил илрээд байна.
Эдгээр зөрчлийг арилгуулах үүднээс мэргэжлийн байгууллагаас 100 гаруй мянган төгрөгийн торгууль ногдууллаа. Түүнчлэн гар дээрээс жижиглэнгийн худалдаа хийж байгаа тохиолдолд хууль тогтоомжийн дагуу хураан авч байгаа боловч зөрчил арилахгүй байгаа аж.

Г.Уянга
Olloo.mn
Olloo.mn