Та бүхэн сайхан наадаарай
Монгол түмний төрт ёсоо хүндэтгэн тэмдэглэдэг Yндэсний их баяр наадам эхэллээ. Энэ жил  Тулгар төрийн 224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой тохиож байна. 

Эцэг өвгөдөөс улбаалан ирсэн энэхүү Yндэсний их баяр наадам нь та бидний бусдаас ялгаран танигдах соёлын балрашгүй нэгэн өв бөгөөд тиймдээ ч Монгол түмэн энэхүү баяраа хотол түмнээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг сайхан уламжлалтай. 

Даяарчилын эрин айлсаж хүмүүнд цаг хугацаа орон зайн ялгаа үгүй болж буй өдгөө цагт өөрийгөө мэдэж өрөөлийн шугуйд уусан төөрөхгүй байх нэгэн гол түлхүүр нь соёлоо хадгалан үлдэх явдал яахын аргагүй мөн. Цаг түүхийн энэ үед улс улсад тархан суугаа Монголчууд маань ч уламжлалт сайхан Үндэсний наадмаа тус тусдаан бас тэмдэглэж байгаа гэдэгт итгэж байна.  

Шандаст хурдан морьд төрийн сүлдэнд эргэцэж
Шагайн мэргэ гэрэлтэж дөрвөн бэрх бууна
Есөн цацлын нүдээр ертөнцийн зүг уужирч
Ерөөл магтаал цуурайлж нар ойрхон мандана
Ээтэн хоншоорт гутал эрийн хийморинд өнгө орж
Эгэлгүй хүчтэн бөхчүүдийн ид хаваар гайхуулна
Дорнын хөх огторгуй үүлэн чөлөөгөөр мэлтийж
Долоон бурхнаа нууж монгол наадам эхэллээ
Та бүхэн сайхан наадаарай
OLLOO.MN-ий хамт олноос
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine