Оюутнуудын төлбөрт алданги тооцож байгаад эцэг эхүүд гомдолтой байна
Иргэдийн санал хүсэлт хүлээн авах “11 11 төв”-д энэ 7 хоногт нийт 1439 санал хүсэлт, талархал, гомдол, шүүмжлэл ирсэнээс 742 орчим иргэн цаг үе, нийгмийн шинжтэй асуудлаар ханджээ. Ерөнхий сайд Н.Алтанхуяг 6 дугаар сарын 4-ний өдрийн 21.00 цагт МҮОНТ-ийн шууд нэвтрүүлэгт оролцож Засгийн газрын 11 11 төвд ирсэн 180 гаруй иргэдийн асуултад багцлан хариулт өглөө.

Их, дээд сургуулиуд 2014 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрөө энэ хичээлийн жил дуусахаас өмнө авч, мөн төлбөр дээр алданги тооцож байгаад  эцэг эх, оюутнууд гомдолтой байгаагаа илэрхийлсэн байна.

Мөн хөдөө орон нутгийн сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдээс анги засварын мөнгө хураан авч байна, хүнсний талоны судалгаа шударга бус явагдсан, хамрагдах ёстой өрхийг хамруулаагүй гэх асуудлаар нилээдгүй ханджээ.  
Нийслэлтэй холбоотой асуудлаар 603 иргэн хандсанаас дулааны шугам сүлжээ засч байгаатай холбогдуулан орон сууцнуудын хэрэглээний халуун усыг тодорхой хугацаагаар тасалсан боловч хугацаандаа өгөхгүй байгаа талаар иргэд гомдол гаргасан байна.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Hараа 2014-06-07 11:48:00
    Яг буцааж єгч харагдаач ,
    202.72.245.122
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2014-06-07 06:47:07
    Энэ саналаа бичиж байгаа хүмүүс асуудлын мөн чанарыг ойлгоогүй байна. МУИС-д одоогийн төгсөгчдөөс энэ төлбөр чинь болж байна гэж урьд нь авчихаад яг төгсөх жилд нь бид урьд нь буруу авсан байна. Нэмж авах байсан юм байна гэж хэлж байна. Урьд нь өөр дүрмээ
    103.9.90.230
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2014-06-07 05:24:22
    Ene bol asuudal bolgood bh yum bish bna.harin eronhii saidaas naad tatvar tologch bid nariin mongiig zov zartsuulahgui idej uutsgaaj baigaag Mongoliin ard tumen harj bn shuu
    103.26.193.19
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-06-07 02:46:25
    Чөлөөт зах зээлийн нийгэм шүү дээ. Төлбөрөө хугацаандаа төлөхгүй бол алданги тооцох нь түмэн зөв. Харин сургалт нь муу байгаа бол төлбөрөө буцааж авч бас болох биш үү.
    202.179.11.58
    Мэдэгдсэн Хариулах