Г.Эрхэмбаяр энэ жилийн заалны барилдаанд хамгийн олон түрүүг авчээ
МҮБХ наадмаас наадмын хооронд болох барилдааны календарчилсан хуваарь гаргаж, тус хуваарийн дагуу барилдаанаа зохион байгуулдаг.  Намрын нээлтийн барилдаанаас наадмын сорилго барилдаан хүртэл Монгол бөхийн өргөөнд зохион байгуулсан улс аймгийн цолтой бөхчүүдийн барилдаан 25 удаа болжээ.
Энэ жилийн нийт 25 барилдаанаас улсын аварга Г.Эрхэмбаяр дөрөв нь түрүүлж, нэг үзүүрлэж, гурван удаа их шөвөгт шалгарч бусдыгаа амжилтаараа манлайлжээ.  

Харин Улсын аварга С.Мөнхбат гурав түрүүлж, хоёр үзүүрлэж, гурван удаа их шөвөгт шалгарчээ. Гуравдугаарт Улсын арслан Н.Батсуурь гурав түрүүлж, гурав үзүүрлэж, хоёр удаа их шөвөгт үлдсэн амжилтаараа багтжээ. Улсын арслан П.Бүрэнтөгс дөрөв түрүүлж, нэг үзүүрлэж, улсын өсөх идэр начин Р.Пүрэвдагва гурав түрүүлж, зургаан удаа их шөвөгт шалгарсан амжилтаар дөрөвдүгээрт оржээ.
Г.Уянга
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.