Ерөнхий сайд 50 тэрбумыг юунд зарцуулсанаа тайлагналаа
УИХ-ын өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг 2013 оны улсын төсвөөс Ерөнхий сайдын багцад хуваарилагдсан 50 тэрбум төгрөгийн зарцуулалт, ажлын гүйцэтгэлийн талаар мэдээлэл хийлээ.


Замын цагдаагийн торгуулийг бэлнээр бус, тасалбарын системд шилжүүлэх зорилгоор нийслэлийн 350  цагдаад гар компьютер,  хэвлэгч машин авснаар цагдаа жолооч хоорондын маргаан шуурхай шийдэгдэж, мэдээлэл сайжирсан. Энэ ажилд 1.795 сая төгрөг зарцуулсан бол төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй шуурхай болгохоор GPS төхөөрөмжтэй 8 автомашин чингэлгийн хамт авахад, гэр хорооллыг ухаалаг шуудангийн хайрцгаар хангахад 1.929 сая төгрөг зарцуулжээ. Ховд, Баян-Өлгий, Увс аймгуудад битүү зах, худалдааны төв барихад 9.768 сая төгрөг зарцуулснаар 1800 орчим худалдаачид  дулаан тохитой орчинд ажиллаж орон нутгийн иргэд тав тухтай үйлчлүүлэх болсон.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд спорт цогцолбор, дугуйн зам барихад 5.335 сая, Залуучуудын соёлын төвийг сэргээн засварлахад 1.762 сая зарцуулснаар иргэд чөлөөт цагаа зөв өнгөрөөх, бие бялдраа хөгжүүлэх, спортоор хичээллэх зэрэг эерэг нөлөө үзүүлж байна.
Түүнчлэн жирэмсэн эхчүүд болон ураг, нярайд яаралтай тусламж үзүүлэх, эрүүл мэндийн шуурхай үйлчилгээг нэг цэгээс авдаг болох зорилгоор  Улаанбаатар хотод эх, ураг, нярайн тусламж үйлчилгээний төв байгуулахад 2.220 сая, 11 аймагт  эрүүл мэндийн оношилгооны төв бий болгоход 23.696 сая төгрөгийн төсөвт ажлуудыг тус тус дуусган хүлээлгэж өгчээ.

Нийт 50.1 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 34 төсөл арга хэмжээнээс 32 төсөл буюу нийт 45.9 сая төгрөгийн гэрээт ажлыг хүлээлгэн өгч төсвийн хэмнэлт 4.2 тэрбум төгрөг болсон. Төслийн ажлыг Худалдан авах ажиллагааны газар болон дээрх төслүүдэд холбогдох Замын цагдаагийн газар, Эрүүл мэндийн яамнаас зохион байгуулж Ерөнхий сайдын Эдийн засгийн зөвлөх Д.Батмөнх хариуцан ажилласан гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдээлэлдээ онцоллоо.
 
Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ountan 2014-06-08 12:45:53
    Ene surguuli chin bidii 70000 uguhgui hagas jil bolloo. Surguuliin udirdlagad baina yy said tanid baina yy. hsiidej uguuch saidaa. bid denduu hulchengui bgaa shuu saidaa. negel udur ............ /OYEZBDS SHUTIS gm surguuli lav uguhgui bn. anhaar ||||
  • шаамар Хуягаа 2014-06-07 15:46:04
    энэ хужаа шиг зальтай фаакер болиосой.
  • би 2014-06-07 14:40:12
    Энэ шар завьжтай увс гаралтай нөхөр халхуудыг элгээр нь мөлхүүлнэ дээ, харж л байгаарай
  • Zochin 2014-06-07 09:52:00
    50 ter bumiig ingej zartsuulad baih iin bol Mongol uls ediin zasgiin kolon oron bno doo!
  • toochin 2014-06-07 06:18:31
    1.795 saya gej bish 1.795 terbum gej bicheech.
  • Zochin 2014-06-07 05:28:13
    Ene bol dendej bna.Ene ooroo Sain duraaaraa ogtsorood ogoh bolj ee.
  • Vanga 2014-06-06 20:18:01
    Ter Zaluuchuudiin soyol n tuv gedeg ni orchlon surguuli n zamiin urd bdag 2 davxar jijigxen baishin tiim baishing zasax baitugai shineer barixad ch 2 terbum shaxuu tugrug boloxgui. Xiisen ajliinx ni ner g xaraxad ix goyo xuuxed zaluuchuud emegteichuud tsa
  • 0-0 2014-06-06 11:51:55
    ter ehiin amarjih gazar barij ene ter bolson um bol yahlaaraa emegteichuud turuh gazargui tegeed shalan deer gudas tvij hevteed tegeed nyarain endel n urdiinhaasaa ih bolood baigaa um be tegej haragdahgui bn
  • MOngol 2014-06-06 11:18:04
    Tolgoi zov setgeed xol gar ni buruu xodlood baidag niitleg aldaanii yed eronxii said zov exlel tavij b.a.
  • zochin 2014-06-06 10:35:48
    ene toonuud zarim ni hudlaa bhaa. 350 tsagdaad tuhuurumj avahad 1terbum 795 say tugrug zartsuulna gejuu. bas ter sportiin zam tavihad iim ikh mungu orson haragdaagui sh dee