Монгол үйлдвэрийн бүтээгдэхүүнүүдийг Бээжингийн томоохон төвүүдэд борлуулахаар болжээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч  Э.Бат-Үүл албан ёсны айлчлалынхаа хүрээнд  Бээжин хотын дарга Ван Аньшүньд тодорхой төслүүдэд хамтран ажиллах санал тавьсан. Үүний дагуу  Бээжин хотын орлогч дарга Чэн Гань “Бээжин хот найрсаг харилцаатай хотууддаа хотынхоо томоохон худалдааны төвүүдэд 1000 шоо метр хүртэл талбайд өөрсдийн үйлдвэрийн бүтээгдэхүүнээ зарж сурталчлах эрх олгодог. Саяхан Лондон хот энэ төсөл дээр хамтран ажилласан.

Энэ нь тодорхой хугацаанд өөрсдийн бизнес эрхлэгчдийг дэмжих, бараа бүтээгдэхүүнээ борлуулах,  экспортлох боломж хайх, хөрөнгө оруулагчдыг татах зэргээр худалдаа, эдийн засгийн хувьд өндөр ач холбогдолтой арга хэмжээ юм. Бид энэ төсөлд Улаанбаатар хоттой хамтран ажиллахад бэлэн байна” гэсэн юм. Мөн БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотноо Бээжингийн гудамж төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ хүрээнд хятад барилгачдын дурсгалын самбар барих хүсэлт тавьсныг хотын дарга дэмжиж байгаагаа илэрхийллээ.

Хотын даргын албан ёсны айлчлалын хүрээнд  Улаанбаатар хот, Бээжин хотуудын  хамтын ажиллагаа улам өргөжиж, хот төлөвлөлт, дэд бүтэц, соёл, боловсрол, ногоон байгууламж, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллахаар болсон юм.  

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл албан ёсны айлчлалынхаа төгсгөлд Бээжин хотын дарга, ноён Вань Аньшүнийг  Монгол Улсын нийслэл хот үүсэн байгуулагдсаны 375 жилийн ойд хүрэлцэн ирэхийг урьлаа. Харин энэ оны  8-р сард Улаанбаатар хотноо болох Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын уулзалтад Бээжин хотын орлогч дарга Чэн Гань оролцох юм.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • саяка 2014-06-08 07:45:14
    Эсгий улавч, ширэн тэлээ, архинаас өөр гаргачихмаар юм бий бил үү Монголд
  • моэиг 2014-06-06 11:31:53
    өөрийн бараагаа яая гэж хахасан Хятадад манай хогыг хэн авах юм бэ. Хэдэн хогоо чирээд очтол лангууны нь үнийг манайхан дйилэхгүй шүү дээ Амьдралаас хэт ходсон шоу биш үү. Энэ шоу-ны үр дүнг жилийн дараа ард олонд хүргэдэг болоосой.