Цахим машиныг 900 автобусанд байршуулжээ
Нийтийн тээврийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх ажил үргэлжилж байна. Энэ хүрээнд автобуснуудад цахим машиныг суулгаж байгаа юм. Өнөөдрийн байдлаар 900 автобусанд цахим машиныг суурилуулжээ. Нийт 1100 гаруй автобусанд цахим машин суулгах ёстой юм.

Харин иргэдэд олгох картыг автобусны буудлууд дээрх 500 гаруй ТҮЦ-ээр худалдаална. Одоогоор ТҮЦ-нүүдтэй гэрээ байгуулах ажил хийж байгаа юм. Ингэснээр энэ сарын 22-нд нийтийн тээврийн цахим системийн албан ёсны нээлтийг Чингисийн талбайд хийж, иргэд автобусаар зорчихдоо өөрөө өөртөө үйлчилж, цахим машин, карт ашигладаг болно.

Албаныхны мэдээлж буйгаар картыг нэг удаад 3600 төгрөгөөр худалдаж авна. Түүнийгээ хэдэн ч жил ашиглаж болно. Картаа авсан тохиолдолд 500-90 мянган төгрөгийн хооронд мөнгөөр цэнэглэх юм. Улмаар картаа нэг удаадаа 500-90 мянган төгрөгөөр цэнэглэн нийтийн тээврээр үйлчлүүлэх боломжтой болно. Цахим карт ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутнууд, сурагчид энгийн зорчигчдод зориулсан таван төрөлтэй.
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ЗОЧИН 2015-07-09 08:37:53
    ЗӨВ ШҮҮ
    103.229.123.39
    Мэдэгдсэн Хариулах