"Ухаалаг засаг" төслийг хэрэгжүүлэхэд 20 сая ам.доллар шаардлагатай
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх “Ухаалаг засаг" төслийн санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлав.
Монгол Улсыг Засгийн газар 2016 оноос өмнө Цахим засаглалын хөгжлийн түвшнээр дэлхийд тэргүүлэх 30 орны тоонд багтах зорилт тавин ажиллаж байна. 2013-2017 оны санхүүгийн жилүүдэд Дэлхийн банкнаас Монгол Улстай түншлэх стратегийн баримт бичигт төрийн үйлчилгээ болон засаглалд тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд Засгийн газарт дэмжлэг үзүүлэх зорилт дэвшүүлжээ. Уг зорилтыг хэрэгжүүлж, төрийн үйлчилгээг үр ашигтай, ил тод, хүртээмжтэй болгох “Ухаалаг засаг” төслийг Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр болжээ. Төсөл нь Иргэдийн оролцоог дэмжих механизмыг бүрдүүлэх, Ухаалаг засгийн суурийг бэхжүүлэх, Нээлттэй дата бий болгох болон Төслийн удирдлага, зохион байгуулалт гэсэн дөрвөн үндсэн хэсгээс бүрдэх аж. Төслийг хэрэгжүүлэхэд нийь 20 сая ам.доллар шаардлагатай байгаа аж.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах санал хураалт явуулхад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • х 2015-07-10 01:33:02
    Дэлхийн банкнаас өөр хэнд ч хэрэггүй төсөл. 2000 оноос хойш ухаалаг засаг нэрийдлээр төрийн албан хаагчдыг хоморголон халж, бусниулж ирсэн.
    202.170.94.90
    Мэдэгдсэн Хариулах