Дэлхийн оюуны өмчийн байгууллагын гэрээнд нэгдэн орно
“Хараагүй, харааны бэрхшээлтэй болон хэвлэмэл бүтээл унших хязгаарлагдмал чадвартай хүмүүст зориулан хэвлэн нийтлэгдсэн бүтээлийг хүртээмжтэй болгохыг хөнгөвчлөх тухай” Марракешийн гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.  Дэлхийн оюуны өмчийн байгууллагын зохиогчийн эрхийн салбарын  энэ гэрээ нь хараагүй, харааны бэрхшээлтэй болон бие махбодийн бэрхшээлийн улмаас ном барих, унших боломжгүй хүмүүст зохиогчийн эрхийн зөвшөөрөл шаардахгүйгээр ном, бусад хэвлэмэл бүтээлийг ашиглуулах боломж олгох зорилготой. Уг гэрээний хүрээнд хэвлэмэл бүтээлийг хараагүй болон харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан хэлбэрт шилжүүлэх, тэдгээр хүмүүст үйлчилгээ үзүүлэх эрх бүхий байгууллагаас хилээр нэвтрүүлэх, хуулбарлах, нийтэд түгээхэд зохиогчийн эрхийн хамгаалалтыг хязгаарлах, чөлөөлөхтэй холбоотой зохицуулалтыг гишүүн орнууд үндэсний хууль тогтоомжоор бий болгохыг шаарддаг байна.

“Хараагүй, харааны бэрхшээлтэй болон хэвлэмэл бүтээл унших хязгаарлагдмал чадвартай хүмүүст зориулан хэвлэн нийтлэгдсэн бүтээлийг хүртээмжтэй болгохыг хөнгөвчлөх тухай” Марракешийн гэрээг байгуулах, гэрээнд нэгдэн орохоор Монгол Улсын Засгийн газраас эрх олгож, Гадаад харилцааны сайдын өгсөн итгэмжлэлийн дагуу Оюуны өмчийн газрын дарга Н.Чинбат уг гэрээнд гарын үсэг зурсан юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.