МУГЖ У.Далантай төр засагт гомдоллов

Манай сонгодог урлагийнхан  хэзээнээс л эх орныхоо нэрийг дэлхий дахинд сурталчилж ирсэн. Сүүлийн жилүүдэд Г.Ариунбаатар, Э.Амартүвшин нар дэлхийн сонгодог урлагийн томоохон тэмцээнүүдэд тогтмол амжилттай оролцох болсон юм. Цахим ертөнц хөгжсөн үед энэ тухай мэдээлийг бид бүхэн ч цаг алдалгүй хүлээн авч, авьяаслаг уран бүтээлчдээрээ бахархаж, омогшиж суух болсон. 

Саяхан гэхэд орон нутгийн цагаар өдөр ч манай цагаар шөнө дөлөөр болсон Кардифын дуу хоолой наадмаас үзэгчдийн нэрэмжит шагнал хүртсэн Э.Амартүвшингийн тухай хамгийн түрүүнд сошиал ертөнцөөр мэдээлсэн. Түүний энэхүү амжилтаас ердөө хэдхэн хоногийн дараа МУГЖ Г.Ариунбаатар урлагийн олимп гэгддэг алдарт П.И.Чайковскийн нэрэмжит  дуурийн дуулаачдын хамгийн том тэмцээнээс гран при шагналыг хүртсэн мэдээлэл  цахим ертөнцөөр тархаж, Монголын ард түмэн хоёр дуучныг шагнаж урамшуулах хэрэгтэй хэмээн саналаа хэлэх болсон юм. 

Ард түмний хүсэлтийг ч салбарын сайд нь хүлээн авч шагналд тодорхойлсон. Ингээд МУ-ын Засгийн газар хоёр дуучныг мөнгөн шагналаар шагнахаар шийдвэрлэсэн юм. Ингэхдээ Г.Ариунбаатарт 80 сая, Э.Амартүвшинд 20 сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор болсон.

 Тэгвэл энэхүү мэдээг үзсэн МУГЖ дуучин У.Далантай нэлээд бухимдангуй сэтгэгдлийг өөрийн фэйсбүүктээ үлдээжээ. Учир нь тэрбээр Г.Ариунбаатарын хүртсэн гран при шагналыг 2001 онд эх орондоо авчирч байсан юм. Харин тухайн үед түүнд ямар нэгэн гавьяа шагнал өгч байгаагүй тухай тэрбээр төр засагт нэлээд гомдоллон ийнхүү сэтгэгдлээ бичжээ. 

Б.Сансар
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • og og 2015-07-31 05:46:52
    ogvol ogchil orhihgui yu daa
    202.179.11.90
    Мэдэгдсэн Хариулах
  • Shal hudlaa 2015-07-09 07:39:36
    Ter 80 galaviin yum odoo ungursun, azgui gar hohichine kkkk. Odoo yu shalchiganad olon yum yariad bgan?!?! Ugasa yostoi hugiin zantai sagsu buduuleg gar bailede...
    150.129.142.121
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2015-07-09 04:41:18
    Далантайд зохих урамшуулалыг нь нөхөн олгох хэрэгтэй. Анх удаа олон Улсын нэр хүндтэй шагнал авсан нь үнэн шүү.
    122.201.27.62
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-07-09 03:36:47
    neeree tiim shuu.
    150.129.143.206
    Мэдэгдсэн Хариулах
  • saran  2015-07-09 01:55:22
    neeree tiim sh uu shagnal ogoh heregtei nohoj
    202.21.118.98
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-07-09 01:26:29
    Нөхөөд өгчихөд болохгүй юм байхгүй л дээ.
    103.10.20.58
    Мэдэгдсэн Хариулах
  • naranbat 2015-07-08 15:57:28
    Далантай өчүүхэн байна. Миний гаргасан зам гэж хэлэхэд л хэн ч ойлгоно. Алаг үзлээ ч гэх шиг. Өөрийнхөө хүүхэд шиг залуустай барьцаад байгаа юм уу.Бахархаад бая...
    82.145.217.19
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-07-08 15:29:27
    одоо хөөцөлдөөд үз нөхөн олговор олдож магад цаг цагаараа цахилдаг хөхөөрөө
    112.72.13.97
    Мэдэгдсэн Хариулах
  • ХӨӨРХИЙ БАС Л ХҮН ЮМ ЧИНЬ 2015-07-08 13:29:58
    ТӨРИЙН БАЙГУУЛЛАГАД ТАНИЛГҮЙ, ДАРГА ХҮНД НААЛДАХГҮЙ БОЛ ХҮНИЙ ХӨДӨЛМӨР АЧ ТУСЫГ ХЯЛАЙХ ҮГҮЙ ЦАГ ИРЖ. ГОМДЛОХ НЬ АРГАГҮЙ
    66.249.84.254
    Мэдэгдсэн Хариулах
  • tumur 2015-07-08 13:07:42
    анхны грэнпри авчирсан үнээр сайн дуучин билээ л.100 сая төгрөгөөр шагналаа. цааш шинэ уран бүтээлийн зардал юм шүү хө амжилт хүсье
    112.72.13.87
    Мэдэгдсэн Хариулах
  • tuvshintur 2015-07-08 12:34:32
    Dalantai sain duuchin tuund shagnaliin uguh heregtei ylgaj bolohgui
    27.123.214.118
    Мэдэгдсэн Хариулах
  • Зулаа 2015-07-08 10:23:23
    Далантай ахаа та тухайн үед Засаг төр барьж байсан нөхдүүдэд хандаж хэлээд бна уу эсвэл одоогийн төрийхөнд хэлээд бна уу? тодорхой хэл л дээ
    202.179.11.94
    Мэдэгдсэн Хариулах
  • зөв шүү дээ 2015-07-08 09:05:53
    зөв шүү дээ, хэн ч байсан тэгж бодно
    182.160.0.42
    Мэдэгдсэн Хариулах
  • Zuv 2015-07-08 08:53:08
    Dalantaid shagnaliig ni nuhuj uguh heregtei. Olon jil sain duulj ard tumendee tanigdsan hun. 80 sayiig ni shuud uguh heregtei.
    122.201.22.8
    Мэдэгдсэн Хариулах
  • 70нтай 2015-07-08 06:50:59
    далантай дуурийн чаатрын тайзны зүүн буланд дуулна
    202.5.196.254
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin  2015-07-08 06:02:58
    uneheer anhnii gran pri shagnaliig avchirsan bol shagnaliig nuhuj uguh heregtei shuude.. gehdee DALANTAI bol margah yumgvi sain duuchin ard tumend ali hediin hu...
    182.160.32.171
    Мэдэгдсэн Хариулах
  • ннн 2015-07-08 05:55:52
    Далантай чинай зөв. Гэхдээ нөхцөл байдал их өөр болж байна.
    122.201.25.46
    Мэдэгдсэн Хариулах
  • Болд 2015-07-08 05:48:52
    Далантай минь ээ тэр үед монгол ядуу байсан байх аа. Гомдох хэрэгүй ард түмэн чамайг хүндэлдэг шүү дээ. Би бол чиний үнэнч пэн. Чамаар бахархадаг шүү. Аз жаргал...
    103.229.121.220
    Мэдэгдсэн Хариулах
  • Монгол залуу 2015-07-08 05:29:50
    Энгийн ард бид чинь юугаа мэдэх вэ дээ, өөрийнхөө төлөө өөрөө л явах хэрэгтэй, хавь ойрынхоо хүмүүстэй эв, найртай байх хэрэгтэй, Би мундаг гээд ...
    202.21.118.98
    Мэдэгдсэн Хариулах