Байрны урьдчилгааг 10 хувь болгох журмыг баталлаа
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар орон сууцны ипотекийн зээлийн баталгааны тухай журмыг шинэчлэн баталжээ. Журмыг шинэчлэх хүрээнд орон сууцны урьдчилгаа төлбөрийг 10 хувь, хугацааг 30 жил болгох шийдэлд хүрсэн аж.

Одоо хэрэгжиж байгаа журмаар ипотекийн зээлд хамрагдах иргэн нь худалдан авах байрны 30 хүртэл хувийг урьдчилан төлсөн байх шаардлага тавигдаж буй. Тэгвэл шинэ журмаар 10 хувь болгож, үлдсэн 20 хувьд нь Хөгжлийн банк баталгаа гаргахаар болжээ.Журамд зааснаар ипотекийн зээлд хамрагдах иргэн нь 18 нас хүрсэн, Монгол Улсын иргэн байна. НДШ-ээ сүүлийн хоёр жил дараалан төлсөн, ипотекийн зээлд анх удаа хамрагдах иргэн байх аж.

Ингэхдээ банкны шалгуур нөхцлийг хангасан байх шаардлага тавигдаж буйг онцоллоо.Нэг зүйлийг тодотгоход одоо баригдаж байгаа орон сууцны 76 орчим хувь нь 80 метр кавдратаас доош хэмжээтэй аж. Энэ нь ипотекийн зээлд хамрагдах иргэдэд байраа борлуулахын тулд бага хэмжээтэй болгон барьж зураг төслөө хүртэл жижигрүүлж байгаатай холбоотой аж.

Тиймээс Засгийн газрын төвшинд энэ асуудлыг ярилцаад 80 м2-аас илүүг нь арилжааны банкны зээлийн шугамаар шийдвэрлэж болно гэж үзэж, энэ тухай шийдвэрийг аравдугаар сард эцэслэн гаргахаар болжээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Одноо 2015-11-11 11:03:51
    Банкуудруу хэзээ 10% болж очих вэ?
    202.179.11.94
    Мэдэгдсэн Хариулах
  • Surmaa 2015-07-27 12:05:15
    30% төлчөөд банкны зөрүүн дээр гацаад байгаа хүмүүс хамрагдаж болох уу
    202.170.93.12
    Мэдэгдсэн Хариулах
  • 10% 2015-07-08 05:27:04
    Иргэдийн төлөө юм бол хөөсөрсөн байрны үнийг буулгах ёстой биздээ. хар гөлөгнүүд минь
    141.0.15.42
    Мэдэгдсэн Хариулах
    • cudabo 2015-07-08 06:08:53
      10% нэртэй зочин зах зээлийн нийгэмд амьдарч байгаагаа мэдэхгүй яваа мулгуу усан толгойт нэг байнаа.
      43.242.243.157
      Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-07-08 04:55:08
    ene irgediin tuluu bish ariljaanii bankind khuugiin orlogo iluu oruulakh bodlogo
    103.11.195.34
    Мэдэгдсэн Хариулах
    • zochin 2015-07-08 06:35:37
      ene ariljaanii banknii toloo bus ene oorsdiin barilgiin salbariig awch uldeh gesen asuudal
      202.131.226.221
      Мэдэгдсэн Хариулах