Б.Бат-Эрдэнэ аварга маргааш 50 нас хүрнэ
УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг 50 нас хүрч буйтай нь холбогдуулан уламжлалт ёсоор хүлээн авч уулзаж, мөнгөн аяга, хадаг гардуулав. Эрхэм гишүүний 50 насны төрсөн өдөр маргааш буюу энэ сарын 7-нд тохиож буй аж.

Тэрбээр 1982 онд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 10 жилийн дунд сургууль,1990 онд Цэргийн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр  төгссөн. Хууль зүйн магистрын зэрэгтэй.

1983-2000 онд Биеийн тамир спортын “Хүч” нийгэмлэгт тамирчин, орлогч дарга, дарга, 1999-2004 онд “Аварга” биеийн тамирын дээд сургуулийн захирлаар ажиллаж байсан. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нь 2004-2008 онд УИХ-ын гишүүн, 2008-2012 онд УИХ-ын гишүүн, 2009-2010 онд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга, 2012 оны зургаа дахь удаагийн сонгуулиар УИХ-ын гишүүнээс дахин сонгогдон ажиллаж байна. 

1989  онд Монгол Улсын гавъяат тамирчин,1990 онд Монгол Улсын дархан аварга, 1991 онд Ардын хувьсгалын 70 жилийн ойн медаль, 1998 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар гэх эрхэм алдрын эзэн болж байсан билээ.

П.УНДРАМ
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2014-06-09 06:21:48
    танд ажлын өндөр амжилт хүсье
  • зочин 2014-06-07 07:23:22
    ЙЛДАРТ АВАРГА АРД ТҮМНИЙ ЖИНХЭНЭ ҮНЭНЧ БООЛ ТАНДАА АЖЛЫН ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ
  • ganaa 2014-06-06 11:31:05
    za za hiimortoi l hun um daa ih uhaan baihdaa ingej amdrahad
  • иргэн 2014-06-06 09:32:06
    УИХ-ын гишүүн, ард түмний элч, дархан аваргадаа эрүүл энх, ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе. Эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө улам шамдан ажиллаарай.
  • Unshigch 2014-06-06 07:27:57
    Ene bidend ymar hamaa baa.