ФИФА-ын удирдлагууд хөлбөмбөгийн ертөнцөд хөл тавих эрхгүй боллоо
Олон улсын хөлбөмбөгийн холбоо буюу ФИФА-ын эрх бүхий албан тушаалтнууд авлигын хэргээр Швейцарийн хуулийн байгууллагад шалгуулж байгаа билээ. Тэднийг 2018, 2022 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг ОХУ болон Катарт зохион байгуулах сонгон шалгаруулалтыг шударга бусаар явуулсан гэх хэрэгт сэжиглэж, шалгаж байгаа юм.
 
Тэгвэл 2018 болон 2022 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах улсыг тодруулах сонгон шалгаруулалтад оролцсон эрх бүхий албан тушаалтан цаашдаа долоон жилийн хугацаанд хөлбөмбөгийн ертөнцөд хөл тавих эрхгүй болсон байна.
 
Тодруулбал, ФИФА-ын Ёс зүйн хороо энэ хоёр томоохон тэмцээнийг явуулах улсын сонгон шалгаруулалтыг явуулсан багийг удирдаж байсан Чилийн хөлбөмбөгийн холбооны тэргүүн Харолд Майне Николлсыг долоон жилийн хугацаанд хөлбөмбөгтэй холбоотой ямарваа үйл ажиллагаанд оролцохыг нь хориглох шийдвэр гаргажээ. Ёс зүйн хороо мөрдөн шалгалтын шатанд яваа хэрэгтэй холбогдуулан ийм шийдвэр гаргах болсон шалтгаан одоогоор тодорхойгүй байна. Гэхдээ Майне Николсс эдүгээг хүртэл хэвлэл мэдээлэлд өгсөн ярилцлагадаа өөрийн хамаатныхаа ажлыг дэмжих үүднээс Катарт хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг явуулахыг дэмжсэн гэдгээ илэрхийлж байсан аж.

Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зурам 2015-07-08 04:03:37
    2018, 2022 онд болох хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах орныг сонгож шалгаруулсан явдал булхайтай болсон байна гэж ойлголоо. Өөрчлөх хэрэгтэй.