Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчид Солонгос Улсад хөнгөлттэй үнээр эмчлүүлнэ
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Ханян их сургуулийн Олон улсын эмнэлэгтэй хамтран ажиллахаар болж, өнөөдөр НЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун, тус эмнэлгийн захирал Ку Юун нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд эхний ээлжинд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагч болон тэдний гэр бүлийнхэн БНСУ-ын Ханян их суруулийн Олон улсын эмнэлэгт хөнгөлттэй үнээр оношилгоо, эмчилгээ хийлгэх боломжтой болж байна.

Тус эмнэлгийн зүгээс Монгол Улсаас очих иргэдэд виз авахад дэмжлэг үзүүлж, үзлэг, эмчилгээний дараалалд оруулахгүйгээр шуурхай үйлчлэх зэрэг таатай нөхцөлийг хамтын ажиллагааны санамж бичигт тусгасан байна. Мөн эрүүл мэнд, эмчилгээний талаар манай улсын мэргэжилтнүүд БНСУ-д мэргэжил дээшлүүлэх, танилцах аялал, сургалт зэргийг зохион байгуулах юм.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2014-06-06 07:26:12
    Ингээд л ард түмнээ ялгаварлан гадуурхаад байх юм даа.
    182.160.40.128
    Мэдэгдсэн Хариулах