Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийнхөн дундаж наслалт нэмэгдэж байгаа энэ үед эмэгтэйчүүдийн тэтгэвэрт гарах насыг хойшлуулах хэрэгтэй гэх саналыг гаргаад байгаа билээ. Мөн тэтгэврийн тогтолцоог шинэчлэх шаардлага ч угаасаа тулгараад байгаа юм.
Гэхдээ эл асуудал хэлэлцэх шатандаа явж байгаа бөгөөд Хамтын тэтгэврийн тухай хууль хүлээлтийн байдалтай байна.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос байгуулагдсан Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг бүх шатны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийнхэн хуралдсан билээ. Тэр үеэр уг хуулийг хэрэгжүүлэхэд улсын төсөвт дарамт учруулна гээд харилцан адилгүй статистик тоон баримтыг дурдаж байгааг арга зүйн талаас нь тодорхой болгож, олон жилийн дундаж тоон үзүүлэлттэй нь харьцуулж гаргахыг Сангийн яам, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Статистикийн Үндэсний Хорооны ажилтнуудад үүрэг болгож, Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөлтэй ижил төстэй бусад гадаад орнуудын хууль тогтоомжийн хэрэгжилт, туршлагыг судлах нь зүйтэй гэдэг санал гаргасан юм.
Тэгвэл энэхүү хуулийг ард иргэд ихэд дэмжиж байсан. Дэмжих нь ч аргагүй юм. Учир нь Хамтын тэтгэврийн хууль үйлчилснээр цаашид тогтвортой гэр бүлийн тоо нэмэгдэх, гэр бүлийн гишүүдийн бие биеэ хайрлах, урт удаан хугацаанд амьдрах, олон хүүхэд төрүүлж өсгөх нөхцөл нааштайгаар эргэх магадлал өндөрсөнө. Уг хуулийн төсөл хүлээлт үүсгээд байна.
Г.Уянга
оллоо.мн