​Г.Ариунбаатарыг 80 сая төгрөгөөр шагнахаар боллоо
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр өнөөдрийн Засгийн Газрын хуралдаанаар П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаанаас Гран при шагнал хүртсэн Г.Ариунбаатарыг 80 сая төгрөгөөр шагнах санал оруулж, батлуулжээ.

Мөн Английн BBC агентлагаас зохион байгуулсан “Gardiff singer of the world” уралдаанд Данн Иохаан Сатерландын нэрэмжит буюу үзэгчдийн нэрэмжит шагнал хүртсэн Э.Амартүвшинг 20 сая төгрөгөөр шагнахаар болсон байна.
Үүний өмнө “Авьяаслаг Азичууд” шоунд амжилттай оролцон дэд байр эзэлсэн “Хөсөгтөн” хамтлагт 24 сая төгрөг олгох шийдвэр гараад байсан юм. Монгол авьяасыг дэлхийд мэдүүлсэн дуучдын шагналыг маргааш гардуулах юм байна. 
 
Г.Уянга
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bi 2015-07-07 07:18:40
    ymar sonin yum be Amartuvshin ilvv tom shagnal awsn shvv dee delxiin
    202.126.89.199
    Мэдэгдсэн Хариулах