Ургацын 50-60 хувийг алдах эрсдэл үүсчээ
Улсын онцгой комиссын Шуурхай ажлын хэсгийнхэн гантай болон гандуу байгаа аймгуудад гамшгийн үнэлгээ хийж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцжээ. Ихэнх аймагт хур тунадас олон жилийн дундажтай харьцуулахад бага орж, өвс, ногооны гарц муу, мал сүрэг тарга тэвээрэг сайн аваагүй, хуй салхи олонтаа салхилж, зарим гол, горхи ширгэснээс малчид өвөлжөө, хаваржаандаа зусаж байна. Өвс, ногоо муугаас хадлан, тэжээл бэлтгэх, өвөлжилтийн бэлтгэл ажил хүндэрч, төлөвлөсөн ургацын 50- 60 хувийг алдах эрсдэл үүсrээ.
 
Хэрлэнбаян -Улаан, Малхын аймаг дундын отрын бүс нутаг энэ жил отроор мал оруулж өвөлжүүлж, хаваржуулах боломжгүй байгаа аж. Гантай аймгуудын малчид, тариаланчид, ард иргэдийн сэтгэл санаа гундуу, тариалалт нь зогсонги байдалд орсон аж ахуйн нэгжийн эзэд сэтгэл зүйн гүн хямралд орсныг далимдуулан ашиг хонжоо хайгчид хонь, адуу малаар уул усны тахилгыг хийнэ гэж иргэдийг төөрөгдүлэх болжээ.
Зууны мэдээ
Г.Ганчимэг
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • uur 2015-07-07 04:57:21
    gurilaa sain bazaaj avaarai manaihan budaa horchiigood garts muudsan shuu
    112.72.13.56
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-07-07 02:02:18
    Urguulaad yamar nemer bgaan. khunii khudulmuriig unelj chaddag uls bish. gadnaas khog khayagdal budaa avakh durtai teriigee idne l biz
    103.11.195.34
    Мэдэгдсэн Хариулах
  • ард 2015-07-07 00:50:48
    авсан будаагаа хэрүүлгүй хэрэглэж чадахгүй малууд яах бэ дээ. цэргийн нөөцөнд 20 жил хадгалсан хөгцтэй будаагаа гаднаа с зөөж идээд байж дээ.
    203.194.114.118
    Мэдэгдсэн Хариулах